Ертөнцөд бүх зүйлс хувирч байна. Сүүлийн тавин жилд хувираагүй ганц л зүйл байгаа нь СУРГУУЛЬ юм. Уг нь бидний оюун ухаанд баттай хадгалагдан үлдсэн сургууль хэмээгч нь харьцангуй шинэ залуу ухагдхуун юм л даа. Хорьдугаар зууны дунд хүртэл аварга аварга аж үйлдвэрийн цогцолборуудад хоёр сая хүртэл ажилчин албан хаагчид ажилладаг. Тэнд ажиллаж байгаа ажилчид нь адаглаад тогонд цохиулаад үхчихгүй байхын тулд физикийн хичээл, гар хөлөө хүчил шүлтэнд битгий дүрчихээсэй гэдэг утгаар химийн хичээл зэргийг дунд сургуулиуд сургалын хөтөлбөртөө багтаасан гэдэг. Гэтэл одоо тэр аварга цогцолборууд нь үгүй болоод эд анги нэг бүрийг өөр өөр жижиг үйлдвэрүүдэд дагнан үйлдвэрлээд түүнийг толгой үйлдвэртээ угсрах шинэ хөдөлмөрийн хуваарь хэрэгжих болсон байна. Би өнгөрсөн жил Бельгид очоод дүү нарынхаа ажилладаг жижиг оврын үйлдвэрийг үзсэн юм. Жар далаад хүнтэй гэхээр нь шалихгүй юм байж таарна гэж бодож байсан л даа. Очоод үзсэн чинь Монголд байхгүй том үйлдвэрийн байранд 130 гаруй автомат суурь машинд нүдэнд үзэгдэх төдийхнөөс аварга том уян даравчуудыг үйлдвэрлэдэг газар байж билээ. Уян даравч гэдэг нь бидний ярьж хэвшсэнээр пүрш гэдэг үгийн үндсэн монгол оноолт болой. Тэнд аягүй бол Европын холбооны бүх хэрэгцээт уян даравчийг үйлдвэрлэдэг байж мэднэ гэж бодогдсон шүү. 
Америкийн Нэгдсэн улсад л гэхэд нийт үйлдвэрлэж байгаа бүтээгдхүүний 90 хувийг 50 орчим хүнтэй жижиг үйлдвэрүүдээс гарсан жижиг эд ангиудыг угсарч хийдэг болсон тухай би дээхэн уншиж байсан юм.

Бид ч гэсэн аж үйлдвэрийн цогцолбор гэж худлаа хөөрцөглөхөөсөө өмнө олон улсын хөдөлмөрийн энэхүү шинэ хуваарьт монгол улс, ард иргэдээ хэрхин яаж хамруулж болох вэ гэдгээ бодолцох цаг болсон мэт. 
Энэ ертөнцөд бүх зүйлс хувьсан өөрчлөгдөж байна. Хүн төрөлхтөн их дээд боловсролын харьцангуй боловсронгуй тогтолцоог олчихсон мэт. 
Харин хувьсан өөрчлөгдөж байгаа энэ дэлхий ертөнцөд ганцхан дунд сургууль гэж хувирдаггүй газар байна.Түүнийг хувьсгахын туулд дэлхийн том улс орон бүр толгойгоо гашилгаж байна л даа. Зарим нааштай ололт ахиц байгааг, Финлянд боловсрол, Солонгос элит сургууль гэж нэрлээд байх шиг. Үнэндээ өвөг дээдсийн маань өв их санд тулгуурласан Монгол сургуулийг байгуулчихвал дээр нэрлэсэн хоёр сургуулийн өнгө гундаж мэдэх юм шүү. Яг энэ бичлэгийг оруулж байх үед эдийн засгийн боломжийн чадавхитай хөдөө орон нутагт наад сургуулийг чинь байгуулъя л даа гэсэн санал нэг хүн хэлж байна. Яагаад болохгүй байх билээ.

Д.Болдбаатар