13-р зууны сүүл үед Флоренцын Данте Алигери , Франческо нар зохиолоо бичиж, Бондоне уран зургаа зурж Алдарт Европын Сэргэн мандалтыг эхлүүлэн Европчуудад ухаарал гэгээрлийг авчирч байв.

Харин Монголчууд энэ үед юу хийж байсан бэ? Монголчууд Бээжингээс хөөгдөж байлаа.

14-р зууны үед Европт Сэргэн мандалт хүчээ аван улам сэргэж байсанаас гадна Англид гэхэд хуулийн тогтолцоонд шинэчлэлт явагдан Заншилын хуульд цэг тавигдан Нийтийн эрх зүй үйлчилж эхэллээ. Хааны шүүх шударга ёсыг авчирч байсанаас гадна хааны дэргэдэх хуульчидын ур чадвар асар хурдацтай сайжирч байсанаас гадна. Европын далайчид (Х.Колумб, Гама гэх мэт) Шинэ Тив, Шинэ Газар нутаг, Шинэ ертөнцийг нээж байлаа.

Харин Монголчууд энэ үед юу хийж байсан бэ? Монголчууд хоорондоо алалцсаар байв.

15-р зуунд Суут зураач, барималч, уран барилгач, аугаа сэтгэгч, эрдэмтэн, зохион бүтээлч, математикч, антомич, Одон оронч алдарт Леонардо Винчи төрөн Алдарт Жокондагаас гадна өчнөөн нээлт хийж , Европ нь үйлдвэр худалдаа, соёл урлагын төв болсоноос гадна Дундад зууны боловсролын уламжлалаас татгалзан, Одоогийн нэр хүндтэй Их сургуулийн суурийг тавьж байв. Европын далайчид Шинэ Тив, Шинэ Газар нутаг, Шинэ ертөнцийг нээсээр л байлаа.

Харин энэ үед Монголчууд юу хийж байсан бэ ? Монголчууд хоорондоо алалцсаар байв.

16-р зуунд Галилеи одон орон судлаж, Шекспир зууны туршид яригдах учиртай зохиолуудаа бичиж, Исаак Ньютон 26 настайдаа Кембрижийн их сургуулийн профессор болсоноос гадна алдарт "Ньютоны биномоо" зохион, интеграл, дифференциал тоололыг нээж, нарны туяаг задалж, спектрийн нууцыг тайлсанаас гадна бvх ертєнцийн таталцлын хуулийг нээсэнээс өөр өчнөөн нээлт хийж байлаа. Европын далайчид Шинэ Тив, Шинэ Газар нутаг, Шинэ ертөнцийг нээсээр л байв.

Харин энэ үед Монголчууд юу хийж байсан бэ? Монголчууд Ойрад, Халх , Өвөр гэж хуваагдан хоорондоо алалцсаар байв.

17-р зуунд Адам Смит эдийн засгийн онолоо боловсруулж, Үл үзэгдэх гарын тухай томъёолон, Ёс суртахуун мэдрэмжийн онолоо бичиж, Үндэсний баялагаа туурвин, Давид Рикардо Хувиарлалтын сонгодог онолоо туурвиж байв. Европын далайчид Шинэ Тив, Шинэ Газар нутаг, Шинэ ертөнцийг нээсээр л.....

Харин энэ үед Монголчууд юу хийж байсан бэ? Монголчууд хоорондоо алалцсаар ядарсан ба Халх, Өвөр Монгол нь нэгэнт Манжийн Вассал болсон байв. Харин үлдсэн ганц Ойрадууд буланд шахагдсаар

18-р зуунд Европт Аж Үйлдвэрийн Хувьсгал явагдан амьдралд автоматжуулсан үйлдвэрүүд нэвтрэн бүх зүйлийг гар аргаар хийдэг бүдүүлэг үе нэгэнт ард хоцров. Үүнтэй зэрэгцэн Жеимс Ватт гэх мэт зохион бүтээгчид уурын энергийг гаргаж аван амьдралыг улам хөнгөвчилж байв. Цэрэг армийн шинэ тогтолцоо , шинэ зэвсэглэл хүч эрх мэдлийн илэрхийлэл болов. Европын далайчид Шинэ Тив , Шинэ Газар нутаг , Шинэ ертөнцийг бас л нээсээр л.....

Харин Монголчууд энэ үед юу хийж байсан бэ ? Тэнэг юм шиг Лам нарт мөргөн, сүсэглэх ба тэдний хоолыг бэлдэнэ харин нөгөөдүүл нь ярзайтлаа таргалсаар л ...........

19-р зуунд Дэлхийд шинэ эрин үеийхэн төрөн гарч, дэлхийн бодлогыг тодорхойлж, Их Британы эзэнт гүрэн мэндэлсэн ба буцаад мөхөж, Америкт Холбооны Мөрдөх Товчооныхон (FBI) цуутай гэмт хэрэгтнүүд болох Дилленжер, Хөөрхөн хүү Флойд нарыг мөрдөн, Холливүүд кино гарган, Кино театруудаар нэвтpүүлж байв. Эдийн засгийн онолд хувьсгал авчирсан Кеинс өөрийн онолоо боловсруулж, Шумберт, Автралийн Сургуулийнхан эдийн засаг бодож байлаа. Газар зүйн нээлт явагдсаар Хойд Туйл хүрч байлаа

Харин энэ үед Монголчууд юу хийж байсан бэ? Монголчууд дөнгөж агуйгаасаа гаран нарны гэрлийг гайхан, дэлхий ертөнцийг алмайран ширтэж байв.

20-р зуун Дэлхий ертөнц Хувьсгал, Дайн, Төрийн эргэлт, Геоницид Дэлхийн 1, 2-р дайнаар амьсгалж Капиталист, Социалист лагерт хуваагдан, Хүйтэн дайнд нэрвэгдсэн хэдий ч энэ бүхэн ард хоцорч найрамдан Даян дэлхийд энх тайваныг зарлав.

Харин энэ үед Монголчууд юу хийж байсан бэ? Монголчууд дөнгөж усанд орж, шүдээ угаадаг , ор дэрний цагаан давуу хэрэглэж сурч байлаа. Ааа бас Орос хэл сурсан юм байна. Гэхдээ их марзан Монгол хэлний араас СКИЙ залгаж л сурсан Би ажиллааский, Би унтааский, Орой болооский, Хичээл хийгээский нэг иймэрхүү л сурсан

21-р зуун боллоо. Дэлхий ертөнц Марс гаригыг судалж, Саран дээр өмнө нь хөл тависан хэдий ч дэлгэрэнгүй судалж, Гариг ертөнцийг судлан, Сансарт пуужин нисгэж, Генийн кодийг өмнө нь тайлсан ч улам нарийвчилан, Робот бүтээсэн ба түүндээ зориулсан хуулийг хэлэлцэж, нанотехнологоор юмсыг хийж, хиймэл оюун ухааныг амьдралд нэвтрүүлэх гээд л байдаг

Харин Монголчууд энэ үед юу хийж байна вэ? Авилгал авсан үгүй аваагүй гэж хэрэлдээд л, Их хурал дээр ширээ дэрлэн унтаад л, талцаж хор найруулаад л, ард иргэд нь хоорондоо хөлөө жийлцээд л .................. (ёоооё бүүр толгой өвдчихлөө) Хийсэн юм байгаа л даа ОЙМС , ЭСГИЙ ТААВЧИГ хийсэн л дээ ! сайн байсан гэхдээ......

Хөөе цаана чинь Шинэ Гариг, Шинэ Технологийн тухай яригдаад байна! дахиад Агуйгаасаа гарч ирмээр байна уу?

22-р зуунд муу золигнуудыг хаана яаж хөгөө чирэх болоо гэж бодохоор шөнө нь нойр хүрэхгүй юм.

http://biznetwork.mn/