Газар нутгийн маргаан үргэлж л гарч байсан, цаашид ч гарах болов уу. Нэлээд хэдэн зууны өмнө ийм асуудлыг гагцхүү хүчээр шийдэж байжээ. Баялаг ихтэй юмуу стратегийн хувьд чухал бүс нутгуудыг эзлэн авах гэсэн улс орнуудынсанаархалын цаана ямартомоохон дайн болж байсныгхарахын тулд түүхийн сурах бичгийг эргүүлж үзэхэдл хангалттай юм.

Өнөөдөр ийм төрлийн мөргөлдөөнийг дипломат бодлогын аргаар илүүтэй шийдвэрлэж болно. Учир ньердөө хоёрхон хүчтэй гүрний аливаасөрөг төвлөрөл нийт бүс нутгийн тогтвортой байдлыг бусниулах аюултай билээ.Гэхдээ дипломатын бодлого тэр бүр тус болдоггүй. Энэ алга дарам гэмээр багаахан газруудыг харцгаая,энэ газрын төлөө өрсөлдөөндэлхийн шинэ дайн гарахшалтаг болж бүрнээ мэднэ.

Сенкаку арал

Хятад, Япон хоёр

Хятад улсЗүүн Хятадын тэнгист ч өөрийн ашиг сонирхолыг хамгаалж байгаа юм, тодруулвал Сенкаку арал үргэлжийн дайсан – Хятад, Японы хэрүүлийн алим болсон билээ.2010 онд дипломатын сөргөлдөөнцэргийн ноцтой хямрал золтой л болчихноогүй бөгөөдэнэ явдалбүс нутагт хятадын загасагнуурын нэг хөлөг онгоц үзэгдсэнээс болсон юм.

Умард туйл

Орос, Канад, Дани, АНУ

Арктикийн мөс хайлж,Баруун хойд талынгарцарилжаа, эрдэм шинжилгээний болон цэргийн хөлөг онгоцнуудын хувьд нээлттэй болж байгаа өнөө үедхэд хэдэн орон Умард туйлд санаархаж байгаагаа мэдэгдээд байгаа билээ.Орос улсяг туйлын мөсөн дор өөрийн далбааг суурилуулжээ.Канад улс ашигт малтмалэрж хайж, ашиглаж эхлэх бодолтой байна.Гренландынэх газрын үргэлжлэлУмард мөсөн далайн доогуур өнгөрдөгуул нуруутай холбогддогхэмээнДани улс мэдэгджээ. АНУ-ын геологийн албаУмард туйл дахь нефть, шатдаг хийн орд нь дэлхийн бүх нөөцийн 22% болж байгааг тогтоосон юм.Тийнхүү Америк энэ мөсөн нутгийн сөргөөлдөөндбас л оролцож байгаа нь зүйн хэрэг.

Ганса арал

Дани, Канад

1980-аад оноос эхлэн дани, канадчуудГанса арлын төлөө идэвхигүй ч, түрэмгий ажиллагаа явуулж иржээ. Данийн флотаралд тусгай зориулалтын бүлгийг буулгаж, эндтус орныдалбааг шуурхайлан мандуулсан 2000 онд мөргөлдөөн шатлан өргөжсөн юм. Нөгөө тал таван жилийн дараа хариу үйлдэл хийсэн бөгөөдКанадын далбаа 2005 онд арлын дээд цэгт мандаж, ингэхдээцэргийн хөнгөн хөлөг онгоцуудаар хамгаалуулан, уг ажиллагаагявуулсан байна. Одоо хоёр таласуудлыг гагцхүү дипломат бодлогын арга хэрэгслээр зохицуулах бүхий ларгачарга сүвэгчилжбайгаа юм.

Жамму Кашмир

Энэтхэг, Пакистан

Урьд нь энд Британийн эзэнт улс засаглаж байсан бөгөөд одоо Жамму Кашмир ньЭнэтхэг, Пакистан, Хятадын нутгийн хэсэг юм. Энэ маргаантай нутаг 1998 онд л стратегийн чухал цэг болсон билээ.Пакистан улс технологийн хувьд Энэтхэгийг гүйцэж эхлэсэн бөгөөд хоёр оронолны нүдэн дээр чухамхүү энд цөмийн зэвсэг туршсан юм. Улс төрийн байдал туйлын тогтворгүй хэвээр байгаа бөгөөдтодруулвал цэргийн шууд мөргөлдөөн болно хэмээн болгоомжлохгүй байж болох ч,бүс нутгийн түгшүүртэй байдал даамжирсаар л байгаа юм.

Голаны өндөрлөг, Газрын зурвас,Иордан голын баруун эрэг

Палестин, Израиль, Сири

Израильчууд болон палесмтинчуудынбулаацалдаж байгаа газар зүйн нутгууд нь үнэндээбол алга дарам газар юм. Гэвч эдгээр нутагт үржил шимгүй метр газрын төлөө тэмцэлдэж байгаа билээ.Энд байнга л цус урсаж, тодруулвалдолоо хоногбүролон арван палестин, израиль хүн амь үрэгддэг байна. Одоогийн байдлаар дотоодынасуудал зөндөө байгаа чСирий улс бусдын нэгэн адил Голаны өндөрлөгийг булаацалдаж байгаа юм.

Баруун Сахар

Марокко , Испани

Испанийн хуучин колониболох Африкийн баруун хойд нутгийн Баруун Сахар нь улс төрийн тодорхой бус байдалд байгааюм.Испани улс 1976 онд уг нутгаас гарч, харин Марокко үүнийг тэр даруй далимдуулан, байгалийн нэлээд баялаг нөөцтэй 259 мянган хавтгай дөрвөлжин километр орчим нутгийг булаан эзлэжээ.Угүйлдлийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд гэвч энэ ньцаашид ашигт малтмал олборлоход нь овсгоотой мароккочуудад саад болохгүй байгаа ажээ.Сүүлчийн мөргөлдөөн 2010 онд болж,мароккогийн аюулаас хамгаалах хүчнийхэн болон жагсагчдын хооронд ширүүн тулаан болсноор нэлээд хэдэн хүн амь үрэгдсэн юм.

Тайвань

Тайвань, БНХАУ

Энэ нь хамгийн сонин мөргөлдөөн болов уу. Юу гэвэл, БНХАУөөрийгөө 1912 онд байгуулагдсан Бүгд Найрамдах Хятад Улсын цорын ганц эрх залгамжлагч гэж үздэг юм. Албан ёсоор БНХАУ-ын засаг захиргааны нэгж болох Тайваньчмөн ийм бодолтой байдаг бөгөөд эх газрын Хятад энэ нутаг дэвсгэрийг хэзээ ч хянажбайгаагүй юм.Улс төрийн томъёолол байдлыг ээдрээтэй болгож байдаг бөгөөдхоёр тал “зөвхөн нэг Хятад оршин тогтнодог” гэсэн байр суурь баримтладаг.Тайванийг олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөх нь БНХАУ-ыг шууд хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэрэг болно.

Фолклендын арал

Аргентин, Их Британи

Англи, Аргентины нутаг дэвсгэрийн маргаан Испанийн эзэнт гүрний үеэс үргэлжилж байгаа юм.Анхны цэргийн мөргөлдөөн 1982 оны дөрөвдүгээр сарын 2-нд болсон билээ.Тэгэхэд тусгай ажиллагаа явуулснаар АргентинФолклендыг хянах боломжтой болсон юм.Харин Их Британиасуудлыг маш хурдан, энгийнээр шийдсэн бөгөөдарлыг хүчээр эгүүлэн авах тушаалтай тус орны флотын нэг хэсгийг арал руу явуулсан юм.Тийнхүү Аргентин ялагдсан ч,нутаг дэвсгэрийн санаархлаа илэрхийлсээр байгаа билээ.

УмардКосово

Серб,Бүгд Найрамдах Косово Улс

Умард Косово одоо болтол НҮБ-ынивээлд байгаа юм.Энэ нутаг туйлын тогтворгүй хэвээр байгаа бөгөөд энхийг сахиулагчдын цэрэгжүүлсэн гарзиноны зэрэгцээ, энд Бүгд Найрамдах Косово Улсын эрх баригчид үйл ажиллагаа явуулдаг юм.Энхийг сахиулагч байгаа учир, мөргөлдөөнд оролцогчдын нэг нь ч маргаантай нутаг дэвсгэрийгэрхэндээ оруулах бодит боломжгүй юм.

Параселийн арал,Спратлийн арал

Хятад, Тайвань, Вьетнам, Бруней, Малайз, Филиппин, АНУ

Өмнөд Хятадын тэнгист байдаг бүлэг арлын нутаг дэвсгэрийн хамаарлын талаархэд хэдэн орон ширүүн маргаж байгаа юм.Параселийн арал Хятад, Тайвань, Вьетнамынсанаархлын бай болсоор байгаа бөгөөд Спратлийн арлын асуудлыг АСЕАН-ы гишүүн зарим орон – тодруулвал Бруней, Малайз, Филиппин, бас дахиад Вьетнам улс огт шийдвэрлэж чадахгүй л байна.Үүний зэрэгцээ, АНУэнэ нутагт өөрийн арилжааны болон цэргийн ашиг сонирхолоо хамгаалахаарэрмэлзэж байгаа билээ.Бүс нутгийн зам харилцаанычиглэлнээлттэй хэвээр байх баталгаа Америкт хэрэгтэй юм.Харин Хятад улс өрнөдийн даралт шахалтыг эрх зүйн үндэслэлгүй гэж тайлбарладаг. Вьетнам, Малайз оролцсон хэд хэдэн зэвсэгт мөргөлдөөн өнөөдрийн байдлаар гарсан бөгөөд харин байдал маш түгшүүртэй хэвээр байна.

С.Инда

bataar.mn