Японы өндөр хөгжлийн суурь нь боловсролын төгс тогтолцоо нь гэдэг. Энд манайх шиг тэнгэр хадсан төлбөртэй хувийн сургуулиуд өрсөлдөж багш нар нь онц сурлагатанг бэлдэх гэж уралдадгүй.

Эхлээд ёс журамд суралц дараа нь сурлага…
Япон сурагчид 4-р ангид ортлоо буюу 10 нас хүртлээ нэг ч шалгалт өгдөггүй. Гагцхүү шүүлэг маягийн зохион бичлэг л хийдэг. Энэ насныхны гол зорилго нь мэдлэг биш харин ёс журам, бие авч явах зан үйл, бусадтай харилцах, хүндлэх ёсонд суралцах явдал юм. Мөн өөрийгөө нийгмийн нэг эд эс гэдгийг ухаарч бусадтай хэрхэн зөв зохистой нийгмийн харилцаанд орохыг сургадаг. Биеэ авч явах ёс журамд сургахад их анхаарч өөрийгөө хянах бухимдал уураа дарах зэргийг заадаг. Байгаль хамгаалах амьтдыг хайрлах сэтгэлэгээ дадал суулгадаг.
Хичээлийн шинэ жил 4-р сарын 1-нд эхэлдэг
Манайд хичээлийн жил дуусах гэж байхад Яонд эхэлдэг. Япончууд үндэсний бахархалт үйл явдал нь болдог сакура цэцэглэх үеэр бяцхан иргэдээ сургуульд явуулдаг нь тохиолдлын хэрэг биш гэнэ. Энэ нь хүүхдүүдэд ихээхэн урам зориг өгдөг. Хичээлийн улирал нь 4-р сарын 1-нээс 7-р сарын 20, 9-р сарын 1-нээс 12-р сарын 26, 1-р сарын 7-ноос 3-р сарын 25 хүртэл үргэлжилдэг. Сурагчид зуны улиралд 6, өвлийн улиралд 2 долоо хоног амардаг.
Сургуульд цэвэрлэгч ажилладаггүй
Анги бүр хичээлийн танхим хонгил бүр жорлонгоо ээлжээр угааж цэвэрлэдэг. Ийм маягаар ирээдүйд ихээхэн тус болдог багийн ажиллагаа, бие биендээ туслах дэмжих зэрэгт эртнээс суралцдаг. Өөрсдөө цэвэрлэдэг тул сургуульдаа хог тарьж бохиртуулдаггүй. Ингэснээр мөн бусдын хөдөлмөрийг хүндлэх зан үйлийг олж авдаг.
Ангиараа хамт хооллодог
Бага болон дунд сургуульд нэг стандарт хэмжээгээр бэлдсэн хоол иддэг. Хэн ч илүү хоол авчирах ёсгүй. Ингэснээрээ бие биетэйгээ улам дотносож найрсаг нөхөрсөг харилцаа тогтдог.
Өдөр өнжүүлэх ихээхэн үүрэгтэй
Хүүхдүүд хичээлээс гадуурхи давтлага, сургалт өдөр өнжүүлэх зэрэгт их хамрагддаг. Эдгээр нь ихэвчилэн орой хичээллэдэг тул үдшийн 21 цаг гэхэд нийтийн тээврээр сургуулийн сурагчид зорчих нь хэвийн үзэгдэл байдаг. Бүр амралтын өдрүүдэд ч сонгон, давтлаганд явдаг. Бусад орнуудтай харьцуулахад анги улирах гэж бараг гардаггүй.
Үндэсний ёс заншилтайгаа заавал танилцдаг
Японд манайх шиг тэнэгтэж цэцэрлэг, бага ангийн хүүхдүүдэд гадаад дуу шүлэг заадаггүй. Харин үндэсний ёс заншлыг л сургадаг. Хүүхдүүд үндэсний дуу хөгжимд сурч тоглоом наадгай тоглож уран бичлэгээр хичээллэдэг. Ингэсээр эх оронч үзэлтэй үндэсний бахархалтай иргэн болох суурь тавигддаг.
Бүх сурагч дүрэмт хувцас өмсдөг
Сурагчид нэг стандарт өнгөөр хийгдсэн дүрэмт хувцсыг заавал өмсөх ёстой. Ингэснээр хүүхдүүдэд хариуцлагатай ажил хэрэгч зан үйл бүрддэг гэнэ. Мөн ар гэрийх нь амьдарлын түвшингээс ургасан ялгаа заагийг арилгадаг.
Хичээд таслах хоцрох гэж байдаггүй
Япон хүн ажлаасаа хоцорч тасалдаггүй нь багаасаа хичээлээ тасалж байгаагүй дадалтай нь холбоотой. Хичээлийн цагаар гадуур тоглож гудамжаар тэнэж байгаа хүүхэд огт харагдадгүй. Сурагчдын ирц тогтмол 99 хувьтай байдаг.
Ганц шалгалт бүхнийг шийддэг
Ахлах ангийнхны хувьд их сургуульд орох эсхийг нь ганц шалгалт ганц тест шийддэг. Өрсөлдөөн маш их. Бүр шалгалтын айдас синдром гэх өвчин гарсан. Гэхдээ багаасаа хариуцлагаа гүнзгий ухамсарласан тул шалгалтандаа маш сайн бэлдэж хүүхдүүдийн 76 хувь нь их дээд сургуульд ордог.
Их суургууль-амьдралын хамгийн жаргалтай үе
Бага дунд ахлах сургуульдаа маш их хичээж хөдөлмөрлөсөн япон хүүхдүүдэд их сургуулийн сургалт нь маш хөнгөхөн амар байдаг гэнэ. Энэ тэдний амьдралын хамгийн аз жаргалтай үе байдаг.
NUUTS.mn