Клавдий хааны гурав дахь эхнэр, түүнд охин Октавия болон хуү Британикийг төрүүлж өгсөн. Садар самуун байдал, эрх мэдэлд дуртай, харгис зангаараа алдартай билээ. Хааныг байхгүй үед Гай Силийтэй гэрлэж түүнийг хаан ширээнд суулгах гэж оролдсон юм.

Гэвч хуйвалдааныг илрүүлсэн ба Мессалинаг цаазалзсан байна. Мессалины нэр, өндөр албан тушаал эзэлдэг эмэгтэйчүүдийн хувьд муу ерын нэр болон хувирсан билээ. Хэрэв Мессалина залуухан, бас гоо үзэсгэлэнтэй байгаагүйсэн бол түүхчид түүний улс төрчийн ухаан ба өөр бусад давуу талуудыг илүү онцлох байсан биз. Мэдээж хэрэг, тачаангуй, эрх мэдэлд дуртай, хөнгөмсөг, хөөрхийлөлтэй, сул дорой, тэнэгдүүхэн хаан Клавдийг гартаа оруулчихсан мэтээр дүрслэх нь их амархан хэрэг л дээ. Алдарт ёгтлолдоо Ювенал: “Бурхадтай тэнцүү хүүмүүс рүү нэг хараад ав Клавдийтэй юу боллоо: Жирийн дэвсгэрийг илүүд үзсэн түүний эхнэр Палатины ордонг ойшоосонгүй, Юүдэнтэй нөмрөг хоёрыг аваад ганцхан зарц бүсгүйгээ аван, Хөөрхий Августа нойрсож буй нөхрөөсөө зугатаана. Хар үсээ хиймэл шаргал үсний цаана нуугаад, Бүлээхэн лупанар руу тэрээр тэмүүлнэ.

Хоосон оромж руугаа орж - нүцгэн, алтан цээжээ гаргаж Лициски нэрээр тааралдсан болгонд биеэ тушаана... Орж ирэх болгонд хайраа өгч, үүнийхээ төлөө төлбөр нэхнэ, Түрүүлгээ харан хэвтэж буй түүнийг эрчүүд зодно. Хамтрагч нь охидоо явуулмагц Уйтгарт автан тэрээр хамгийн сүүлд холдон одно...” хэмээн бичиж байсан юм. Иймэрхүү дүр төрхийг яруу найрагч, зохиолчид гараас гарт, амнаас им /шмжин шилжүүлэн өгсөөр ирсэн юм. Жишээ нь Навоны талбай дээр зугаалж явсан маркиз де Сад, Мессалина алдарт биеэ үнэлэгч Лицискаг гаргаж ирэн түүний “ажлыг” хийж гүйцэтгэж, бүх хотыг Венерагийн тулаанд урьж байдаг тэр л янхны газар энд байрлаж байгааг бодон явна. Тацит ба Светоний гэгч түүхчид Мессалинад их ширүүн хандсан байдаг юм.

Түүний нөхөр Клавдийг буруутгахын тулд бүсгүйд хамгийн бузар 'мхцпныг тохоож ирсэн юм. Ингэснээр Клавдийг эхнэрүүдийнхээ өмнө сул дорой амьтан мэтээр харуулах гэж оролдож байсан гэнэ. Хожмоо эрс шийдэмгий авч хаясан нэгэн баримт дээр тэд нар тулгуурлаж ирсэн билээ: Айснаасаа болж дагжин чичирч буй Клавдийг Калигулаг алсаны дараахан хүчээр хөшигний цаанаас гаргаж ирсэн тухай ярих дуртай байжээ. Тэгээд легионерүүд түүнийг хаан ширээнд өргөмжилсөн гэдэг. Харин чадвар муутай эр нөхрийн эхнэр байнга л хуйвалдаан зохион байгуулж байдаг шүү... Түүний эцэг нь сенатор байсан ба төлөв түвшин байхыг хамгаас илүү эрхэмлэдэг нэгэн байжээ. Гэвч түүний эхнэр нь аж ахуйч, төлөв түвшин эмэгтэй байсангүй. Мессалина ёс суртахууны хувьд замбараагүй байдалд өсөн торниж ирсэн юм. Клавдийг бол гэр бүлд огтхон ч таалдаггүй,ганцхан үеэл ах Август л түүнд сайн ханддаг байсан гэнэ. Эхэндээ тэрээр Эмилия Лепидатай гэрлэсэн ба тэр нь Августын ачинцар охин байжээ. Дараа нь Ливия Медулина- харамсалтай нь тэр бүсгүй хуримынхаа үеэр нас баржээ. Нмлсрии Мессалинатай гэрлэхийн тулд Плавтия Ургуланиллагаас тэрээр салсан юм. Ээлжит удаагаа Нероны ээж болох Агриппинатай гэрлэхэд Мессалинагаас салах шаардлагагүй болсон гэдэг.

Учир нь тэр үед Мессилинаг МЭО 48 онд преторианчууд алсан билээ. Байнга гэрлэж байдаг Клавдий, тогтворгүй, тийм ч амархан эмэгтэй хүний эрхшээлд орчихгүй гэдгийн нэгэн илрэл юм. Түүний үйлдсэн хэрэг бүхэн нь эмэгтэйчүүдээс хамаарахгүй, харин ч өорийнх нь үйлдэл мөн хэмээн орчин үеийн түүхчид үздэг билээ. Клавдий этрускийн түүхэнд зориулсан хории пом бичиж, Карфагены тухай, мөн грек хэлнээ драм. намтарчилсан түүч зэргийг бичсэн байна. Мессалина задуу, сайхан, их зүйлийг олж авах хүсэл эрмэлзэлтэй бүсгүй байлаа. Гэрлэхэд тэрээр дөнгөж 15настай,харин Клавдий 50 хүрчихсэн байжээ.Магадгүй Клавдий, залуухан эхнэртээ хайртай байсан биз, гэвч түүний гарт тогглоом болох хүртэл юу л бол. Гэсэнхэдийч Клавдий түүнд цэргийн удирдагчид, шүүгчид болон амбан захирагч нарыг томилох ажлыг хянах үүрэг өгсөн байна.

Мөн ромын иргэншлийг олгох нэрсийн жагсаалтыг ч Мессалина хянах ёстой болжээ. Мессалина түүний сайн талыг олж хараагүй юм. Байнга эрдэм ном хөөцөлдөж, архи дарс уучих дуртай, гар нь чичигнэж байдаг өвгөн тун удалгүй түүнийг залхааж эхэлсэн гэдэг. Охин хүү хоёр гаргаж өгөөд тэрээр гэр бүлийн үүргээ биелүүлсэн хэмээн үзсэн ба тун удалгүй зугаа цэнгээнд умбаж эхэлжээ. Тэрээр Мнестер гэгч сайхан төрх бүхий жүжигчинд дурласан төдийгүй түүнийг тайзаа орхиж цагийг түүний дэргэд өнгөрөөхийг шаардсан юм. Жүжигчин эр түүний үүргийг биелүүлэхээс татгалзаж байгааг тэрээр хаанд дуулгасан байна. Харин хаан гэргийнхээ хүссэн болгоныг бие- лүүлэхийг жүжигчинд үүргэджээ. Мнестер яаж хааныхаа зарлигийг дагахгүй байх билээ, тэрээр тайзаа орхин хатанд үйлчлэх болсон юм. Тэрээр хайрлахдаа нилээд галзуурсан мэт байжээ. Гурван жилийн дараа жүжигчин эр бие дээрх шарх сорвио нэг удаа үзүүлж зүрхэлсэн гэдэг.

Харин Мессалина түүний авъяас билэгт зориулан хүрэл баримал цутган сүндэрлүүлсэн билээ. МЭӨ 43 онд Клавдий өөрийн цэргээ Британи руу довтолгосон юм. Харин Мессалина ганцаар үлдэхдээ замбараагүй, завхай амьдралд умбасан гэнэ. Мнестерийг буулгаж аваад тэрээр нилээд зориг орсон бололтой баян ромчуудыг өөрийнхөө ивээлийг ашиглахад түлхэж байв. Татгалзсан хүн бүрийг ямар нэгэн гэмт хэрэгт буруутгаж эхэлсэн байна. Тун удалгүй ордны зугаа түүнийг залхааж хотын хамгийн хүн ихтэй газар цэнгэх аргыг хайж эхэлсэн гэдэг. Толгой дээрээ нөмрөг тавиад тэрээр зоогийн газар эсвэл харанхуй гудамжинд эрчүүдийн эрэлд мордлоо. Ийм нэг зугаалгын үеэр тэрээр архи хэтрүүлэн уусан учир Форумын тавцан дээр чармай нүцгэн бүжиглэсэн юм. Харин дараа нь тэрээр ордны унтлагын өрөөг янхны газар болгон хувиргасан билээ. Ромын хамгийн алдартай биеэ үнэлэгч бүсгүйн нэрийг үүдэндээ бичээд хувцсаа тайлан хөхөө алтдан будаж. эрчүүдийг орохыг урилаа. Мэдээжхэрэгтохиолдол бүрийн төлөө тодорхой хэмжээний мөнгө төлөх ёстой байсан юм. Наймаа ч их амжилттай болж амжилтандаа ташуурсан Мессалина алдарт биеэ үнэлэгчид уралдах санал дэвшүүлэн тавьжээ.

Уг уралдаанаар хэн нь илүү эрчүүдэд үйлчлэв гэдгээ тодорхойлох ёстой байсан юм. Мессалина өрсөлдөгч эмэггэйгээс хамаагүй давсан гэдгийг Плиний гэрчилж “хорин дөрвөн цагийн дотор тэрээр хорин таван удаа эрчүүдтэй энгэр зөрүүлсэн" хэмээн бичсэн байдаг. Британиас эргэж ирсэн Клавдий мэдээж хэрэг юу ч мэдээгүй билээ. Залуу эхнэрийнхээ үнэнчийг магтан, тэрээр ялалтын ёслолд дэргэд нь морь унан явахыг зөвшөөрчээ. Бүтэн гурван жилийн турш Мессалина эр нөхрөө хууран мэхэлсэн гэдэг. Эцэст нь галзуурам сэтгэлдээ шатан, сонор сэрэмжээ алджээ. Түүний хувьд аймшигт 48 онд тэрээр залуу сайхан ром эр болох Гай Силид сэтгэл алдарсан учир шалтаг бүрийг тоочин эхнэрээ, холдуулахыг шаардсан ба ингэж л түүнтэй хамтдаа үлддэг болжээ. Энэ галзуурсан хайрын тухай Тацит өөрийн анналд дурьдсан байдаг юм. Мессалина нууц амрагийнхаа гэрт ганцаараа очихгүй, түүнийг заавал тансаг цуваа дагалдана. Энгэр зөрүүлэхээс гадна Силийн гэрт нууцлаг зүйл ч болж байлаа. Клавдий гэртээ байхгүй байх хооронд Силий болон Мессалина хоёр гэрлэх ёстой байжээ.

Харин дараа нь Силийг хаан ширээнд зална. Мессалина өөрийгөө аугаа улс төрч хэмээн бодсон учир Клавдийн эсрэг хуйвалдаан зохион байгуулсан ба тэр нь баячуудын талд үйлчилж ирсэн гэнэ. Төрийн засаг захиргааны өмнө гэрлэлт бүртгэгдсэн бөгөөд хуйвалдааныг улам бүр лэвэргэсэн гэлтэй. Мессалинаболон ГайСилий нар Вакханалий буюу усан үзэмний баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Мессалина нүцгэн бүсгүйчүүдтэй хамтран бүжиглэж байхад навчаар хийсэн титэмтэй Силий ирээдүйн алдрыг мөрөөдөн сууж байлаа. Бүжиг дууссаны дараа цугларсан хүмүүсийн өмнө хэвтэр тавьсан ба түүн дээр Мессалина болон Силий нар энгэр зөрүүлсэн байна. Энэ үеэс эхлэн өгүүлэл их сонин болох учир Тацит хүртэл: “Би мэдэж байна, зарим зүйл санаанаас зохиосон мэт санагдаж болзошгүй. Принцепсын гэргийтэй урьдчилан тохирсон өдөр уулзаж тэр хоёрын гэрлэлтийг албан ёсоор баталгаажуулсан билээ. Үүний тулд тэрээр гэрчүүдийг байлцуулсан юм. Харин Мессалина I эрлэлтийн үгсийг сонсож гэрлэж буй эмэгтэйн нөмрөгийг өмсөн бурханы I лхилгын өмнө идээ будаа засан байжээ. Дараа нь тэр хоёр найранд ирсэн хүмүүсийн дунд хэвтэж хайрандаа умбан гэр бүлийн чөлөөт ёслолыг үйлдсэн юм.

Би юуг ч санаанаас зохиогоогүй, би зүгээр хөгшчүүлийн мэдэж байсан зүйлийг л тэрчигээр нь дамжуулан бичиж байна” хэмээжээ. Гэвч Клавдийгийн гаргаж ирсэн хүмүүс засгийн эрх мэдэлд язгууртнууд гарвал юу болохыг сайн ойлгож байсан юм. Тиймээс тэдний нэг болох Нарцисс яаравчлан Клавдийд хэл хүргүүлжээ. Тэр үед Клавдий Остид байсан ба түү- нийг үхэл хүлээж байсан нь ойлгомжтой. Хаан тэр даруйдаа Ромд эргэж ирсэн ба хуйвалдагч нарыг бүгдийг нь баривчлах тушаал буулгалаа. Нарцисс х л рүүлсэн ба Мессалинагийн 160 нууц амрагийг баривчилсан гэдэг. Харин Клавдий Силий болон Мнестер нарыг цаазаар авахыг тушаасан билээ. Дараа нь архиндаа нилээд халамцсан тэрээр эхлээд унтаж амраад үнэнч байж чадаагүй эхнэртээ шийтгэлийн хэмжээг ногдуулахаар шийджээ. Очүүхэн ч болтугай оройтох юм бол хатан амьд гарч чадна хэмээн эмээсэн Нарцисс өөрийнхөө амь насыг аврахын тулд Мессалинаг тэр даруйдаа цаазаар авахыг тушаасан хэмээн харуулд дамжууллаа.

Хуйвалдаан зохион байгуулсан хүмүүсийг ямар ч шүүх хуралгүйгээр хороож байсан юм. Силий өөрийгөө зөвтгөхийг огтхон ч оролдоогүй төдийгүй аль болох түргэн түүнийг цаазаар авахыг хүсч байсан гэдэг. Мессалинагаас өмнө нөхөрлөж байсан бүх хүмүүс нь эргэн харсан байна. Ромын язгууртнуудаас хэн нь ч түүнийг аврах гэж оролдоогүй билээ. Тэд өөрсдийнхөө зорилгод Мессалинаг ашиглаж байсан нь тодорхой юм. Гэтэл хатан үүнийг эцсээ хүртэл ойлгоогүй байна. Түүнийг цэцэрлэгт олсон бөгөөд хааны зарлигийг дуулгалаа. Эх нь түүнд хутга өгсөн гэдэг. Тэрээр өөрийгөө хороох гэж оролдсон ч гар нь эцсийн мөчид чичирсэн юм. Нэгэн трибун урагш гаран илдийг түүний цээжинд зоожээ. Маргааш өдөр нь Клавдий, хатны амь үрэгдсэн тухай сонсоод оггхон ч сэтгэлээр унаагүй юм. Тэрээр найрын ширээний ард сууж байсан билээ.

Эх сурвалж : fantasytoy.mn