Ө.Ганзориг

Монголчуудын нас баралтын номер нэг шалтгаан бол зүрх, судасны өвчин билээ. Хэн нэгэн танил, садан нь зүрх судсаар яваагүй тийм уншигч байна уу. Жилдээ 6000 орчим хүний амийг авч оддог, зүрх судасны өвчин нь гэнэтийн үхэлд хүргэдэгээрээ онцлогтой. Эмнэлэг юу ч хийж чаддаггүй гэж хэлж болно.

Зүрх судасны өвчлөл дотор зүрхний инфаркт ишеми, тархины цус харвалт, уушигны инфаркт судасны бөглөрөлт тэргүүн эгнээнд орно. Төрөлхийн зүрхний ямар ч асуудалгүй, тархины судас хэвийн хүн гэнэт нас барж болохыг мэдэх үү. Тэгвэл биеийн хаа нэгтээ цусны бүлэн үүсч, энэ бүхэллэг бүлэн нь гол судсаар дамжин зүрх, тархи, эсвэл уушигны гол судсыг бөглөснөөр хүн гэнэт нас бардаг байна.

Зүрх судасны нас баралт Монголд номер нэг. Тэгвэл энэ дотроо энэхүү цусны бүлэн (тромбосис) нь номер нэг шалтгаан нь юм. Бүлэн Тромбосис ихэнх тохиолдолд хөлөнд үүсдэг. Хөдөлгөөнгүй удаан сууснаас болж хөлөнд буй цус эргэлтэнд орохоо больж, бүлэгнэдэг байна (мөн механик гэмтэл гэх мэт шалтгаанууд бий). Энэ өвчин гэнэтийн байдаг тул эмнэлэгт очоод ямар нэг тусламж авч чадалгүй (Монголд ш дээ) нас барцгаадаг. Яг ийм оношоор, эмнэлэгт очсон боловч тусламж авч чадалгүй нас барсан хэд хэдэн тохиолдлыг би хувьдаа мэдэх юм. Харин миний Англи найзын ээжид өөр хувь заяа ногдсон байна.

Түүний ярьсан нь "Ээж маань Лондон дахь гэртээ эв эрүүл байж байгаад гэнэт ухаан алдаж унасан. Түргэн ирж аваад эмнэлэгт очих үед зүрх нь цохихоо больж амьсгал хурааж байв. Эмч нар шууд Зүрхний Тромбосис гэсэн онош тавиад, цусны бүлэнг задалдаг маш хүчтэй тариа тарьсан. Ингээд үхэж байна гэж бодож байсан ээж маань тариа судсаар нь гүйж эхэлмэгц би амьдрах юм байна гэж бодсон гэсэн." Хүний цус бол амьд эрхтэн юм. Ноцтой асуудал, цочрол болоход цус алдахгүйн тулд шууд бүлэгнэдэг. Харин энэ бүлэгнэлийг задалдаг хэд хэдэн төрлийн фермент бий. Ноцтой бус тохиолдолд цусны бүлэнг сулавтар задлах үйлчилгээтэй Гепарин, Варфарин гэх мэт тарилгууд Монголд бий. Харин дээр ярьсан шиг гэнэтийн тохиолдолд 6000 хүн жилдээ авч оддог/ хэрэглэх TPA буюу түгээмэл хэрэглэгддэг Alteplase нэртэй тарилга буй. Энэ нь маш хүчтэй үйлчлэл үзүүлж бүлэнг тарьсан дариуд задлаж эхэлдэг.

Монголд хоёр сая орчим төгрөгийн үнэтэй. 6000 хүнээс хэд нь насаараа Эрүүл мэндийн даатгал төлж байсан, хоёр байтугай 20 саяын эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй иргэд байдаг бол. Энэ хүмүүсийн төлсөн даатгалын хариуд төр эмнэлгүүддээ жил бүр 3000 - 4000 (ердөө 6-8 тэрбумхан төгрөг гээд боддоо) Alteplase аваад хадгалж байх ёстой бус уу? Тархи, зүрх эсвэл уушигны гол судас бөглөрсөн бол Alteplase хийлгүйгээр өөр ямар ч арга хэмжээ нэмэргүй - мэдээж тэр дор нь цээжний хөндийг нь нээхгүй бол шүү дээ. Хүчтэй цохилт авснаас болж цусны гол судас гэмтэж бүлэн үүсч болно. Тухайлбал машинд мөргүүлэх үед хөл, гуянд бүлэн үүсч болно. Энэ үед шүүх эмнэлгээс хөнгөн гэмтэл гээд прокурор хэргийг хэрэгсэхгүй болгоно. Харин сарын дараа гайхал бүлэн уушигны гол судсыг тагласнаар өвчтөн гэнэт бие барна. Машинд мөргүүлсэнээс улбаатай зүрхний дутагдлаар нэг хүн хорвоогоос халина. Шалтгааныг нь харин хэн ч мэдэхгүй. Хэрэв бүлэн судсыг бүрэн таглаагүй бол шинж тэмдгүүд үзэгдэнэ. Үүнийг маш сайн оношлуулах шаардлагатай. Тухайлбал, уушигны гол судсыг бөглөсөн үед амьсгаадна, цустай ханиалгана. Харин өвчтөн хатгаа эсвэл ханиад тусчихаж гээд уушигаа баахан үзүүлнэ. Уушигны эм ууна. Гэнэт нэг өдөр зүрхний дутагдалд орно.

Ийм учраас Alteplase авах хоёр саяаа бэлд (тэртэй тэргүй ЭМД-с төлөхгүй, эмнэлэгээс гаргаж өгөхгүй юм чинь), удаан битгий суу, хөл гараа сайн хөдөлгөж биеийн тамираар хичээллэж бай. Зүрхний дутагдалд ороод хэзээ мөдгүй болсон мэт нөхцөл байдал үүсвэл олон юм бодолгүй энэ ферментийг тариул. Эрүүл мэндийн хоббитой уншигчид миний өмнөх "Ходоод дурандуулах техниологи"-г бас сонирхож уншаарай.

http://mongolianeconomy.mn