БСШУ-ы сайд Л.Гантөмөрт явуулж буй хоёр дахь нээлттэй захидал Сайн байна уу? Сайд аа? Хөдөө гадаа их явав уу? Сонгуулийнхаа сурталчилгаанд хэрэглэж болох гайгүй хэдэн зураг даруулсан байна лээ. Твиттерээс л таныхаа гэгээн дүрийг харах юм. Өмнө явуулсан захиаг ойлгоогүй бололтой өдий болтол таг чиг байгааг тань хүндлэн үзээд хоёр дахь захиагаа явуулж байна. Монгол Улс дижитал номын сан, онлайн нэвтэрхий толь руу шилжих боломж бараг 10 жилийн өмнө бүрдсэн юм.

Харамсалтай нь одоо болтол намын үзэмжээр тавигдсан усан тэнэг удирдлагуудаас болоод ерөөсөө хэрэгжсэнгүй ирлээ. Хамгийн анх миний мэдэхийн Энэтхэг улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “book eye” өндөр хурдны сканнер бэлэглэж байлаа. Хариуд нь Үндэсний номын санд хадгалагдаж буй Монгол модон барын болон гар бичмэл Ганжуур Данжуурыг дижитал хэлбэрт оруулан бэлэглэсэн юм.

Энэтхэгт төвд, монгол Ганжуурыг хинди хэл рүү орчуулж байгаа гурван ч хүрээлэн ажиллаж байгаа. Уг нь Энэтхэг газарт зохиогдсон соёл ч Хятад эзэмшигчээр зарлаж тун магадгүй байгаа тул ингэж хүч тавьж байгаа хэрэг. Харин манайд Монгол банкны захирал байсан Л.Пүрэвдорж, Женко Батулга хоёр бараг зэрэг шахуу Монгол Ганжуурыг крилл рүү хөрвүүлэх төсөл эхлүүлсэн бөгөөд Женко Баттулгын төсөл зогссон юм.

Хариулт ердөө хялбархан. Номын сангийн удирдлагууд дижиталд шилжсэн Ганжуур Данжуураа өгөөгүйгээс л болсон юм. Шалтгаан нь ”Улсын нууц”, ”Мөнгө төл” гэсэн хоёрхон нээнтэг байв. Бас намын амбиц ч орсон.

1999 оноос АНУ-ын иргэн гэвш Майкл Роуч, алдарт төвдөч Жин Смит, Японы жожшиншүгийн лам Нийсаку нар хамтран Монголын Үндэсний Номын санд хадгалагдаж буй төвд гар бичмэл модон барны номуудын дижитал каталоги, дижитал номын сан хийх хөтөлбөрийг санхүүжүүлж, 20 гаруй залуусыг сурган 150 000 орчим номын каталоги хийлгэж байлаа.

Энэ ажлын нэг хувь нь Монголд, нөгөө хувь нь АНУ руу явж байлаа. Зөвхөн энэ ажлын хард дисднүүд гэхэд л сейф дүүрэн байх ёстой.

Энэ төсөл хямралаас болоод зогссон ч үндсэн шалтгаан нь ямар ч ашиггүй местэнд тавигдсандаа хорссон өлсгөлөн захиралуудын жижигхэн амбицнаас болсон гэдгийг онцлон хэлье. Хүсвэл энэ төслийг дахиад жаахан дэмжихэд л онлайн номын сан болгох сайхан боломж байлаа. Гэвч бид энэ хугацаанд зүгээр суугаагүй ээ. Онлайн толины салбарт Болор толь бол тасарлаа.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийнхний толь бол улсын ажил учраас нэг их хөгжихгүй болов уу? орос-монгол, монгол-орос, хятад-монгол, монгол-хятад онлайн толиуд эн тэргүүнд шаардлагатай байна. Хятадын олон улсын радио нэг толь хийсэн харагдсан.

Хамгийн түрүүнд хоёр хөршийнхөө хэлийг сурах явдал чухал байна аа. Бид жигүүртэн болоод ниссэн ч хятад оросоор заавал хариулт өгч л таараа. Англи, япон, герман бол мэдээж хэрэг хангалттай байна. Олон залуус Мүүнийн шашинд орж байгаа нь солонгос хэл сурах гэсэн зорилготой байдаг нь худал биш. Хайран сайхан залуусаа ийм хялбархан өгөөш болгохгүйн тулд бие даагаад хэл сурах, онлайн толь ашиглах, залгуулаад онлайн номын сан хэрэглэх, компьютер, ухаалаг гар утсан дээрээсээ ч хэрэглэж болох боломжоор хангах ёстой.

Энэ бол хамгийн баян сайдын хийх ажил. Гэхдээ хувийн болоод хувьсгалынхны олон нийтийн дэмжлэгээр хийх асуудал. Википедиагийн монгол хувилбарыг дэмжих бол маш ухаалаг ирээдүй. Монгол ном судраа дижитал номын сан болгоод, дэлхийн хаанаас ч, хэн ч монгол ном судрыг судалдаг.

Болж өгвөл тамаас ч сурагладаг болгох бол бидний амбиц. Бидэнд ийм л ирээдүй хэрэгтэй. Энэ бүх зүйлээ ашиглан Монголын соёлын төвүүдийг Өвөр монгол, Буриадад нээн ажиллуулж, крилл үсэг заан, хэл соёлын ялгааг аль болох арилгах хэрэгтэй.

Ингэж байж бид олуулаа болно. Ингэж байж бид буфер бүстэй болно. Олон улсуудад Күнзийн төвийг хааж эхэллээ. Харин бид яагаад Монголын соёлын төвийг нээж болдоггүй юм бэ? Энд ч мөн дижитал номын сан, онлайн хэлний толь, нэвтэрхий толиуд чухал хэрэг болно. Берлиний ITB-д найман тэрбумыг зарсан сураг дуулдана.

Зөв зохион байгуулбал бид нэг тэрбумаар ч энэ ажлыг амжуулж чадна. Ойрын хоёр жил хичнээн жуулчин ирээд ч улс найман тэрбумаа нөхөж чадах нь эргэлзээтэй. Харин номын сангаа тэлснээр бид соёлын хилээ тэлнэ. Тэгээд ч монголд хамгийн их жуулчлалаар ирж байгаа нь ч ирэх боломжтой нь ч хэдэн өвөр монгол, буриад, тува, халимагууд. Ийм ойрын зүйлээ шийдэхэд бидэнд дижитал номын сан энэ тэр тустай юм.

Үндэсний номын сангийн захирлаар ажиллаж буй А.Нансалмаагийн 2003 онд Орост хамгаалсан докторын дессиртацийг нь хэрэг болгон байж уншиж үзлээ. 1941-1991 онл Монгол улсад номын сан бүрэлдэн тогтсон нь гэсэн ухаантай дессиртаци гэж хэлэхэд ч ичмээр юм байна.

Орос хэлээр бичээд хамгаалсан хирнээ оросоор өөр юу ч бичээгүй байна. Тэр бүү хэл төрөлх монгол хэлээр нэг ч өгүүлэл, үгүй ядахнаа аян замын тэмдэглэл ч бичээгүй байна. Уяачдын гал дээр тогоо бариад, завгүй явсан номын сангийн докторыг авчирч тавьсан нь та нарын ч буруу. Номын тавиур дээр номыг форматаар нь ангилан тавихаа шинжлэх ухаан гэж итгэдэг ийм хүнээр бид ирээдүйн номын санг болоод бүх нийтийн боловсролыг удирдуулж болох уу? Сайн бод. Сайн бод.

Та нараас ажил гуйсангүй. Албан тушаал гуйсангүй. Унших судлах эрх, хойч үеийнхээ эрх ашгийн төлөө бичиж байгааг минь хүлээн авна уу? Та нар гэхдээ чадахгүй. Хоёр жил хүрэхгүй хугацааны дараа бүгдээрээ тэтгэвэртээ гарах улс. Шалбаагтаа шаагилдаад л сууцгааж байгаарай. Бид хийхдээ л хийнэ. Энэ талаар бусад судлаач нөхөд минь та нар ч гэсэн санал бодлоо илэрхийлнэ үү.


Мэдээний эх сурвалж: http://time.mn/157_5528