Бага дата зарцуулах Facebook Lite

Facebook апп-н Андройд системд зориулсан цоо шинэ хувилбар болох Lite-г танилцуулж байна. Lite хувилбар нь бага дата зарцуулахаас гадна wifi-н сигнал сайн, муу ямар ч нөхцөлд ажиллах боломжтой аж.

Өнөөдөр дэлхий даяар тэрбум гаруй хүн facebook-г ухаалаг утаснаасаа янз бүрийн интернетийн орчинд ашиглаж байгаа билээ. Интернетийн хурд удаан газар facebook апп-н зарим нэг функц ажилладаггүй эсвэл гацаад байдгийг хэн бүхэн мэдэх байх. Энэхүү шинэ хувилбар хэмжээний хувьд 1mb ч хүрэхгүй бөгөөд дээрх асуудлуудыг шийдэх юм. Ингээд та бага датагаар байнга ямар ч нөхцөлд фейсбүүк ашиглахыг хүсвэл энэхүү апп-г суулгаарай. Эхний ээлжид Африк болон Азийн хэрэглэгчид татан авах боломжтой байгаа аж.
fblite_hero
  • Ямар ч андройд утсан дээр ажиллана
  • Датааг байж болох хамгийн бага төвшинд ашиглана.
  • 2G орчинд ажиллана.
  • Интернетийн хязгаарлалттай байгаа хэн бүхэнд зориулав.
Та бүхэн доорх холбоосоор татан авч утсандаа суулган хэрэглээрэй.

ТАТАХ