Сирийн Бүгд Найрамдах Улс (Арабаар: الجمهورية العربية السورية, El-Cumhuriyyetь'l-Arabiyyetь's-Suriyye). Ойрхи дорнодод орших бөгөөд Израйль, Иордан, БНТУ, Берут зэрэгтэй хил залгана. Тус улсын хамгийн том хот, нийслэл Дамаск юм. Үүнээс гадна Халеп, Хумус, Лазкие зэрэг томоохон хотууд буй. 2004 оны байдлаар энэ улс 17,921,000 хүн амтай байсан. Угсаатны хувьд 77-83% ийг араб, 7-8% Kурд, Армян, Черкез болон бусад үндэстнүүдээс бүрдэнэ. Шашны хувьд исламын шашин голлох ба сунни урсгал 74%, Алеви 12%, Христын шашин 10% тус тус эзэлдэг. Мөн Еврей нарын жүүдийн шашны урсгалууд ч бий.
Тус улс нь 1920-1946 оныг хүртэлх хугацаанд Францын захиргаанд байсан ба улмаар 1946 онд тусгаар тогтнолоо зарласан боловч 1958 онд Египеттэй нэгдэн Арабын нэгдсэн Бүгд Найрамдах улс болсон байна. Гэвч энэ нь улс удаан оршин тогтнож чадсангүй гурав жилийн дараа хоёр улс тус тусын улсыг дахин байгуулжээ.
Энэ бүс нутаг нь эртний Асир, Вавилон, Перс, Грек Ромын, Византи, Арабууд, Сельжук, Мамлюкүүд, Монголын эзэн гүрэн болон Төмөрийн улс хийгээд Оттоманы эзэнт гүрний мэдэлд оршиж шашин, улс төр, түүх, соёл иргэншлийн томоохон төв болж байв.
Нийслэл хот Дамаск нь тус улсын баруун өмнөд хэсэгт Касион гэж нэрлэгдсэн уулын өмнөдөд 18.032 км газар нутгийг эзлэн орших бөгөөд далайн түвшнээс дээш 685метрт байдаг. Хот ойролцоогоор 2.824.000 хүн амтай. Тус улсын хамгийн олон оршин суугчтай хот. Оршин суугчдын олонхийг исламын шашинтнууд бүрдүүлж байдаг боловч зарим хэсэгт христын шашныхны төвлөрсөн хороолол, газрууд ч бий. Хотыг ерөнхийд нь хуучин, шинэ гэсэн хоёр хэсэгт хуваах бөгөөд хуучин хэсэгт нь хуучны загвар хийцтэй, түүх дурсгалын холбогдолтой барилга, газрууд байрлана.
Хотын хуучин төв, Хамиди зах |
Шинэ хотын төвийн гол гудамуудын нэг |
Сири иргэд: Ерөнхийдөө Арабуудаас ялгарах юм тун бага. Бавгар сахалтай эрчүүд нь зан харилцааны хувьд уриалгахан, зочломтгой зантай хүмүүс. Сири оронд жуулчлан ирэх гадаадынхны тоо цөөнгүй учир гадныхантай тэд ч харилцаж сурсан болох нь анзаарагдаж байлаа. Худалдаа үйлчилгээний газарт олонхидоо эрчүүд ажиллах ба, "Welcome to Syria" гэсэн үгийг харамгүй хэлдэг ард түмэн. Энэ нь бизнесийн арга ухааны нэгээхэн хэсэг боловч гадны бид нарт таатай сонсогдож байсныг нуух юун. Тэд гадаад хүнийг хараад Англи хэл мэдэх эсэхийг заавал лавлах ба үүний учрыг сүүлд мэдэх нээ харь хэлтэй хүнийг ихэд боловсролтойд тооцдогтой нь холбоотой аж. Дамаскийн их сургуулийн оюутнууд, оюутан залуусын хувьд тодорхой түвшний англи хэлний мэдлэгтэй, ямар ч байсан "yes, no"-тэй. Мөн заавал ч араб хэл гэлгүйгээр зарим газар бол англи хэлээр яриад яваад байж болно.
Сири эрчүүд худалдаа арилжааны тал дээр бол жинхэнэ наймаачин зантай улс. Сэргэлэн гэж тодорхойлж болно. Гадаад хүмүүст бол барааны үнийг ер нь л өсгөж хэлэх ба хямдруулах тал дээрээ ч уян хатан авахгүй үнэтэй байна гэвэл хоёр дахин хямдруулсан үнэ хэлээд л хоргоогоод байх нь тэр. Энд дан эрчүүлийн тухай л өгүүлж байна. Учир нь Исламын шашинт орнуудын нэгэн адил эрчүүд л ажил хийж, хүнтэй харилцана.
Сири хүүхнүүд хүн амын олонхи исламын шашинтай учир толгойгоо алчуураар боосон, эсвэл зөвхөн нүдээ гаргасан хар хувцас өмссөн эмэгтэйчүүд нилээдгүй. Христийн шашинтай цөөнхийн хувьд энгийн хувцасласан христын шашны утга агуулгатай зүүлт, ээмэг зүүсэн байх нь бий. Энэ нь өөрнийнхөө ямар шашны урсгалд хамрагддагаа тод илэрхийлэх гэсэн хэрэг болов уу. Учир нь энэ оронд шашин ихээхэн чухал. Ер нь Монголчууд бидний хувьд үүнийг төсөөлөхөд ихээхэн бэрхтэй.
Сири жаалууд, дэлхийн аль ч орны хүүхдүүд адил тоглож наадсан дүр зураг харагдана. Гэвч нэг онцлог нь хүүхдүүд ажил хийх нь түгээмэл. Ихэвчлэн жижиг цайны газруудад туслах хийх ба мөн гудамжинд үүргийн наймаа эрхэлж, манай Нарантуул захын жаалууд шиг зах зээлийн газар ачаа бараа зөөн тэрэг түрэх нь ч бий.
|
|
Л. Ганбат
Нөгөөх л газрын тос
Сирийн дотоодын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувийг газрын тос, байгалийн хийн салбар хангадаг. Ерөнхийдөө Сирийн гол тулгуур нь газрын тос. 2012 оны судалгаагаар 22 мянган куб метр газрын тосны нөөцтэй. Байгалийн хийн салбар газрын тосыг бодвол харьцангуй хожуу илрүүлсэн ч өдөрт 22 сая куб метр байгалийн хийг олборлож байгаа гэх судалгааг гаргажээ. Судалгаан дээр ямар нэгэн алдаа гараагүй бол дэлхийн хамгийн том байгалийн хийн олборлолттой улс болж таарч байна. Байгалийн хий болоод газрын тосны олборлолтыг Хомс хотод байх үйлдвэрийн цогцолбороос гаргадаг. Тэгэхээр эхний бай нь мэдээж Хомс. Холбоотнуудын тодорхойлолтоор энэ хотод халдвал Ассад үг дуугүй бууж өгнө. Дараагийн бай нь Алеппо, Дамаск. Мэдээж улс орны онцгой байгууллагууд энэ хоёр хотод хуваагдан төвлөрсөн байгаа. Холбоотнуудын нарийн тогтоосон бай нь ердөө л энэ. Магадгүй Аль Хассака, Хама зэрэг жижиг хотууд тэдний хараанд өртөж болох юм.
1980 оны дунд үед газрын тосны нөөцийг гаргуулах ажлын хэсэгт АНУ тэргүүлэн оролцсон. Мэдээж НҮБ зуучилж байж энэ хэсэгт орсон шүү дээ. Тухайн үед агуулагдаж байгаа газрын тосоор бүх дэлхийг 70 гаруй жил хангах хэмжээний нөөцтэй гэсэн дүгнэлт гарсан. 1995 онд өдөрт 600 мянган баррел нефть экспортолдог байсан гэдэг. Нэг ёсондоо Европ болоод АНУ-ыг чимээгүйхэн тэжээж байсан газар бол Сири. Одоо цаг үед ирье. 2012 онд АНУ-аар тэргүүлүүлсэн холбоотон гүрнүүд газрын тосны экспортод хориг тавьсан. Хэрвээ ОХУ экспортыг нь хориглочихсон бол Сири нэг ёсондоо багалзуурдуулах байлаа. Бас болоогүй ойрын 15 жилийн хугацаанд ураны хайгуулыг хийх байсан АНУ-ын компаниуд нүүрээ буруулсан. Гэсэн ч Ассад бууж өгөөгүй.
Бүхний эхлэл Арабын хавар
Бүхний эхлэл өнөөх л Арабын хавраар эхэлсэн. Нэг ёсондоо сөрөг хүчин гэдэг огт өөр ойлголт Сири улсад бойжиж эхэлсэн юм. Сирийн сөрөг хүчнийхнийг Аль Кайдачууд хангадаг гэсэн баримт Вашингтон Постод дэлгэгдсэнээс хойш энэ талаар ер АНУ-д дурьдаагүй билээ. Гол асуудалдаа оръё. Аль Кайдаг АНУ өөрсдөө байгуулсан. Афганистантай ОХУ байлдаж байхад, байнга сөргөлдсөөр ирсэн ОХУ-г бут дархын тулд шүү дээ. 9/11-ийн хэргээр АНУ нүүрээ буруулж Аль Кайдаг террорист сүлжээний хамгийн том байгууллага гэж цоллосон. Үүгээрээ Аль Кайдаг АНУ санхүүжүүлдэг гэсэн маргааны сэдвийг шал өөр тийш нь эргүүлж чадсан юм. Үнэндээ Сирид болж байгаа харгислалын дийлэнхийг сөрөг хүчнийхэн үйлдэж байгааг Ассад ч тэр, НҮБ-ын зарим гишүүд ч тэр баталдаг. Гэхдээ Ассад нэр хүндгүй, НҮБ-ын зарим гишүүд гэх тодорхойлолтод ОХУ тэргүүтэй хуучин социалист системд багтаж байсан улсууд баталдаг болохоор тэр бүр олны анхаарлыг татахгүй гэсэн үг. Энэ бүгдээс улбаалаад Сири тэгвэл яагаад байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Угтаа Сири яагаа ч үгүй юм. Газар нутгийн байрлалаараа хэтэрхий баялагтай болохоор л тэр. Энэ бүх хугацаанд тэгвэл сөрөг хүчин юугаар санхүүжигдэж байсан бэ? Газрын тосны зах зээл дээр тоглож, багагүй мөнгө хийсэн Сирийн сөрөг хүчнийхэн. АНУ-ын харилцан туслалцах хүрээлэн. Мэдээж зэвсэг хангалтан дээр Аль Кайда байгаа. "Хэрвээ та бүхэн Сирид ирэх зоригтой бол ирээд харах хэрэгтэй. Бүх хэрцгийлэлийг хэн үйлдээд байна вэ, ард түмний чин хүсэл нь юу вэ. Хэрвээ Ассад гурван жилийн өмнө газрын тос болоод байгалийн хийн салбарт дэлхийн хүчтэй тоглогч улс болно гэсэн зорилт дэвшүүлээгүй бол Ассад ч, Сири ч энхтайван байх байлаа" гэж Сирийн ерөнхийлөгчийн бодлого эрхэлсэн сайд Мансур Фадлала Аззам ярьж байсан удаатай.
Сирийн дайнд анхнаасаа дургүй, дотоод асуудалд нь орохыг хүсээгүй улс бол ОХУ. Тиймээс ч Обама, Путин, өмнөх ерөнхийлөгч Дмитрий Медведев нарийн харьцаа тийм ч таатай байгаагүй. ОХУ-ын оролцоогүйгээр их найман гүрний батлан хамгаалахын сайд нар асуудлыг шийдсэн. Үүнээс болж АНУ-д хийх айлчлалаа түр хугацаанд Путин хойшлуулж байсан билээ. Одоо ч гэсэн тэд энэ байр суурьнаасаа буцаагүй. Сирийн нефтийн экспортыг хориглоогүй. Хятад ч Сирээс байгалийн хийг экспортлох гэж байгааг харуулсан.
Ямар ч байсан цэргийн ажиллагаа эхлэх нь нэгэнт тодорхой болсон. Ассад ч бууж өгөхгүй гэдгээ зарласан. Гэхдээ энэ удаагийн хамгийн эргэлзээтэй мэдэгдлийг Обама, Камерон хоёр хэлсэн. Тэд нарийн тогтоосон бай руу довтолно. Тэр нь юу юм бэ? Мэдээж газрын тос. Үеийн үед томоохон гүрнүүдийн шүлсийг асгаруулдаг гол зүйл нь газрын тос байсаар ирсэн. Байх ч болно. Ийм л байна.
Б.СҮХ news.mn