Хүмүүс бид одоо үед глобалчлалын нийгэмд амьдарч байна гэж хүн болгон ярьдаг даа. Харин энэ яг юу гэсэн үг вэ? Үүнийг хүмүүс тайлбарлахдаа их олон янзаар хэлдэг. Бараа худалдааны талбарын хүмүүс энэ талаар тайлбарлахдаа ихэвчлэн гадны бүтээгдэхүүн манай улсад нээлттэйгээр орж ирж байгаа талаар, ямар ч орны юу ч одоо хаана ч зарагдаж болох гэх мэтээр ярих бол хүний ур чадварын түвшинд энийг тодорхойлоход ихэвчлэн чадвартай хүн хаана ч ажиллаж амьдарч болох боломжтой болсон гэх талаар яригдана. Үүний жишээг бол дурьдаад байх ч хэрэггүй биз.Google, Facebook гээд том том компаниудад манай Монголоос хүн ажиллаж байгааг хүн бүр мэднэ.
Гэвч энэ глобалчлах гэх орчин үеийн нийгмийн үзэгдэл “сурах” гэх хүний хамгийн ухаалаг үйлдэлтэй яаж холбогдож байна вэ? Юу гээч, суралцах байдал маань ч бас нийгмээ дагаад глобалчлагдаж байгаа. Яаж вэ гэвэл наад үахаас нь ярихад дэлхийн их сургууль болгон зөвхөн тухайн улсын оюутнуудаас гадна өөр улсаас суралцагч авч байгаагаас гадна багшлах хүчин болон үндсэн ажилчдын дунд ч гадаад улсын иргэд бий. Үүнтэй адилаар олон улсад стандартчилагдсан шалгалтууд ч бий болсон. Бараг бүх мэргэжил чиглэлд иймэрхүү шалгалтууд байх ч бидний чиглэл болох англи хэлд бол IELTS-н шалгалт тэргүүлэх байр суурь эзэлдэг. Гэвч эдгээр зүйлс нь мэдээж хүн болгоны шахуу мэдэх зүйл шүү дээ. Харин өнөөдрийн энэ нийтлэлийн гол зорилго бол энэ тухай ярих биш бөгөөд юуны тухай ярих вэ гэхээр хүмүүсийн сурах арга барил ч мөн адил глобалчлагдаж байгаа талаар ярих юм.
Байз, хүний сурах арга барил глобалчлагдах аа? Энэ чинь юу гэсэн үг вэ гэж хүн болгон гайхаж магадгүй. Үүнийг жирийн үгээр тайлбарлавал: Бидний дадал болсон сурах арга барил буюу хаа нэг тийшээгээ нэг өрөөний буланд олон хүний дунд суугаад чихнийхээ чадварыг шалган байж нэг хүний яриаг чагнан сууж ямар нэг чадварт суралцдаг арга барил маань тэр чигээрээ өөрчлөгдөж байгааг хэлж байгаа юм. Яаж вэ? Ангид сууж багшийн удирдлагатайгаар тархи руугаа мэдээлэл бөмбөгдүүлэхгүйгээр яаж сурч болох вэ? Үүний асуулт бол энгийн. Онлайн сургалт.
Эхлээд онлайнаар сурах гэдэг нь юу гэсэн үг вэ гэдэг талаар ярилцая. Энэ нь та интернет холболттой газраас өөрийн гар доор байх суурийн компьютер, нотебүүк, таблет, гар утас гэх зэрэг дурын төхөөрөмжөөрөөсөө хандалт хийн өөрийн оюун ухаандаа хөрөнгө оруулалт хийхийг хэлнэ. Үүнд их олон давуу тал бий. Нэгд та өөрийн гадуур бөглөрөөн дунд түгжирэн байж нэг газар очих цагийг хэмнэнэ. Хэмнэсэн цагаа та гэр бүлдээ зориулж болно шүү дээ, одоо үед манай нийгэмд хүүхэддээ аав ээждээ цаг гаргаж чадахгүй байгаа тохиолдол их. Эсвэл та өөрийн хоббиндоо ч юм уу ер нь хүссэн зүйлдээ л зориулж болох цаг гараад ирнэ. За нэг жижиг тооцоо хийж үзье. Тооны машин, элдэв томъёо энэ тэр хэрэггүй ээ. Та ажлаа тараад сургалтанд суудаг гэж тооцъё. Ажлаа тараад уг сургалт руугаа өөрийн унаандаа суугаад явахдаа багаар бодоход 30 минут, их удаан түгжирлээ гэхэд нэг цагийг зарцуулна. За дундажлаад 40 минутаар аваад энэн дээр тооцоолол хийе. Тухайн сургалт долоо хоногт таван удаагаар нэг сар үргэлжиллээ гэж бодоход та нэг сарын турш нэг удаагийн сургалт бүрд 40 минут х 2 = 80минут зарцуулан 80минут х (4-н долоо хоног х 5-н удаагийн оролт) = 1600 минут буюу 26.6 цагийг үр дүнгүйгээр нэг газраас нөгөөгийн хооронд өнгөрүүлсэн болж таарна. Бүхэл бүтэн нэг хоногийг дэмий өнгөрөөж байна шүү дээ. Үүний оронд бүтэн хоногийг гэр бүлтэйгээ амрангаа зугаацаж өнгөрөөсөн бол одоо үед хамгийн сайхан амралт болох нь байна шүү дээ.
За тэгэхээр энэ онлайн сургалт гэдэг чинь хир үр дүнтэй эд вэ гэх бодол өөрийн эрхгүй төрнө дөө. Үүний талаар гадны байгууллагуудын баримтат судалгаа болон бодит түүхэн жишээг дурьдая.New York Times-н гаргасан нийтлэлд SRI International for Education Department-н судалгаагаар онлайнаар суралцагчид жирийн сургалтанд сурсан суралцагчдаас чадавх болон мэдлэгийн байдлаар илүү үзүүлэлттэй гэж харагдсан байна. Уг судалгаанд хамруулсан хүмүүсийн ихэнх нь насанд хүрсэн хүмүүс байсан ба 1996-2008 оны турш судалгаа нь хийгдсэн гэж байгаа. Уг судалгааны талаарх нийтлэл Study finds that online education beats traditional education гэх нэртэй ба та ороод уншиж болно. Гэвч энэ байгууллага маань ямар газар хаанаас эдгээр судалгааг аваад байна вэ? Зөв асуулт. Бидний мэдэх дэлхийн шилдэг бүх сургуулиуд өөрсдийн хичээлийн лекцээ онлайнаар тавьж, тэрэндээ элсэгч авч байдаг болсон. Ихэнх нь үнэгүй ба онлайнаар зэрэг ч авч болно. Эргэлзэж байвал Харвардын их сургуулийн онлайн сургуулийг энэ хаягнаас хандалт хийж болно. Гэртээ суунгаа Харвардын их сургуулийн хөтөлбөрөөр өөрийгөө сорин кредит цуглуулж, сертификаттай болж эсвэл зэрэг хамгаалж ч болно. Гайхалтай биз. Эсвэл огт үнэгүйгээр Харвардын их сургуулийн курсд сууж өөрийнхөө чадварыг сорьсон ч болно. Хамгийн алдартай Харвардын их сургуулийн хөтөлөрт CS50 гэх компьютерийн шинжлэх ухааны хөтөлбөр багддаг ба хүмүүс уг хөтөлбөрт багтан даалгавруудыг биелүүлэн оноо цуглуулсаар заасан оноог давсан тохиолдолд Харвардын их сургуулийн нэртэй сертификат авдаг ба уг сертификатаар хүмүүс ажилд орсон тохиолдол ч их бий. За тэгээд Харвардаас гадна MIT ч бас энэ тал дээр их ажилладаг ба өөрсдийн ихэнх хичээлээ онлайнаар тарааж суудаг сургууль.
Энэ хаягнаас тэдгээр хичээлийг харж суралцаж болох ба салбар түвшингээр нь бүгдийг ялгасан бий. Мөн уг сургуулийн онлайн хичээлүүдээр л өөрийгөө хөгжүүлж суралцсан нэг хүүг энэ жилийн их сургуулийн элсэлтэндээ аваад буй. Уг хүү нь 5-н настайгаасаа хойш сургуульд яваагүй ба зөвхөн онлайнаар хичээллэн 15-тайдаа MIT-н босгыг алхаж орлоо. Анх энэ талаар сонсоод гайхамшигтай гэх үгийг хэлээд амаа ангайж хэсэг суухаас өөр зүйл би хийгээгүй дэг. Энэ хаягнаас энэ чадварлаг хүүгийн талаар уншиж болно. Homeschooled with MIT courses at 5, accepted to MIT at 15. Гэхдээ манай монгол хүүхдүүд маань ч гэсэн энэ тал дээр амжилт гаргасан тохиолдол бий. Баттүшиг гэх хүү 2013 онд MIT-н онлайн курсд хамрагдан суралцаж, тэрийгээ амжилттай төгсөөд дунд сургуулиа төгсөнгүүтээ MIT-руу орсон тохиолдол бий. Түүний суралцсан курс нь MIT-н хүнд курсуудын нэг ба тэдний оюутнуудын ихэнх нь өдөр шөнөгүй суралцаж байж тэнцэж гардаг. Харин Баттүшиг тухайн курсыг тун амжилттайгаар төгссөн ба энэ тухай MIT-н профессор
Энэ тухай The New York Times сэтгүүл The Genius boy from Ulan Bator гэх нийтлэл бичиж, нэг уншаад үзэхэд гэмгүй. Дашрамд дурдахад манай МУИС-д MIT-н зарим курсууд нууцханаар хичээлийнх нь нэг хэсэг болдог сураг бий. Түүнчлэн одоогоос MIT-н үнэгүй онлайн курсуудэд суугаад тодорхой хэмжээний төлбөр төлөн шалгалт өгөөд тэнцвэл MIT-аас та мастерийн зэргийн үнэмлэх гардах ба дахин үргэлжлүүлэн MIT-д элсэн орж сурж байгаа чиглэлээрээ үргэлжлүүлэ тэдний их сургуулийн байранд суралцах боломжтой болж байна. Энэ бол дэвшил. Та энэ талаар үргэлжлүүлж эндээс уншиж болно. MIT’s free online class can lead to degree
Том том их сургуулиуд онлайн сургалтанд ингэж хандаж байгаа бол түүнээс гадна биеэ даасан онлан сургалт, онлайн мэргэжил олгох сургалт, бүүр онлайн их сургууль ч бий. Жишээлбэл Их Британи улсын Open University гэх их сургууль нь бүрэн онлайн ба бакалавр, мастерын зэрэг болон судалгааны ажил хийх боломжтой. Олгох зэрэг нь яг л бусад Их Британи их сургуулиудын адил албан ёсны зэрэг. Уг сургууль нь 2015 оны Times Higher Education Awards-аас гаргасан дэлхий шилдэг их сургуулиудын жагсаалтанд 400-500-н хооронд гэх ангилалд багтдаг ба уг сургуулийн судалгааны ажлын 74% нь дэлхийд тэргүүдэх зэрэглэлийн үзүүлэлттэй гэх баримт бий. Мөн Их Британы сургуулиудын дунд олгогддог Queen's Awards-г хүртсэн. Уг шагналыг хир баргийн их сургууль хүртдэггүй ба ямар ч л байсан IELTS 6.5 = scholarship гэдэг их сургууль хүртэж байгаагүй юм даг.
Их сургуулиас гадна гадна онлайн сургалт ч олон бий ба тэдний дунд гайхамшигтай үзүүлэлттэй сургалт олон бий. Жишээлбэл Animschool гэх онлайн сургалтын төв нь компьютер анимэйшний чиглэлээр сургалт явуулдаг ба төссөн төгсөгчийнх нь 92% нь Холливүүдэд хөлөө тавьдаг. Гайхамшигтай биш гэж үү? Үүнээс өөр нэгэн сургалтын төв нь төгссөн төгсөгчддөө 6-н сарын дотор ажилд орохгүй бол сургалтанд төлсөн төлбөрийн бүрэн буцаан олгодог журамтай. Төгссөн төгсөгчид нь хаана ажилд ордог вэ гэхээр нөгөө л бидний бишрэн шүтээд байдаг Google, Facebook, Silicon Valley гэх мэт акулууд. Итгэхэд хэцүү сонсогдож байгаа ч та энэ нийтлэлээс баталж хараад уншиж болно.
Ингээд харахаар нөгөө бидний сүйд майд болоод байдаг Google, Silicon Valley, Hollywood гэх мэт өндөр түвшний газруудад гэртээ суунгаа хичээлээ хийгээд газардаж болоод байдаг байх нь шүү дээ. Гэхдээ яагаад онлайн сургалт ийм амжилттай байгаад байна вэ? Асуултын хариулт бол амархан. Онлайн сургалтаар та өөрийнхөө хүссэн цагаар хичээлээ үзэхээс гадна хэн нэгэн хүний цагт баригдаж эсвэл хаа нэг газар явж цаг алдахгүй. Өөрийн бүх цагаа өөртөө зориулж чадах боломжийг танд өгч байна гэсэн үг. Түүнээс гадна та багштайгаа илүү ойр харьцах боломжтой болно. Яагаад? Гэх асуулт ихэнх хүний толгойд орж ирнэ. Энэ асуулт танд бодогдож буй бол сайн хэрэг, яагаад гэвэл та эрүүл сэтгэхүйтэйгээс гадна өөрийгөө хөгжүүлэх гэсэн хүчтэй хүсэл байна танд байна. Яагаад онлайнаар суралцагч багштайгаа илүү ойрхон байна вэ гэхээр та өөрт байгаа бүх асуултаа санаа зоволгүйгээр асуух боломжтой болно мөн таны хажууд ард урд хойно сууж үймүүлдэг хүмүүсгүй байх болно. Ангид сууж байхад зарим хүмүүс гараа өргөөд багшаас зөвшөөрөл аваад ангийнханы өмнө ярина гэхээс хүйтэн хөлс нь цутгадаг хүмүүс бий. Ер нь бүх л хүмүүс ямар нэг байдлаар энэ тал дээр нууцхан айдастай байдаг. Миний хувьд хэт жирийн асуулт асууж олны доог болохгүй байх юм сан гэж их боддог. Харин онлайн ангид та хүссэн асуултаа асууж болно. Айдас хүргэм самбар, шоолох шинжтэй олны нүд тэнд байхгүй. Түүнээс гадна багштайгаа хичээлтэй холбоотой бүхий л зүйлийн талаар дуртай үедээ цахим шуудан бичээд л харилцчихна шүү дээ. Ер нь л бол багштайгаа нэг ангид суугаад хичээл орж байгаатай адил л юм даа. Мэдээж бүх л зүйлд байдагтай адилаар онлайн сургалтанд дутагдалтай тал бий. Хамгийн эхэнд та интернетийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай байх шаардлагатай. Орчин үед бүх л хүмүүс энэ чадварыг эзэмшсэн нь тодорхой хэрэв та хөдөөнөөс хотод орж ирсэн биш л бол шүү дээ. Мөн та хичээлдээ интернет холболттой төхөөрөмжөөр холбогдох учир интернет холболтын асуудлыг та өөртөө шийдэх хэрэгтэй. Өмнөхийн адилаар одоо үед бараг айл болгон л интернеттэй болоод байгаа цагт (технологийн хөгжилд баярлалаа, бурхан минь) энэ бас л тийм хүнд асуудал биш.
За тэгээд эцэсд нь танд өөрийгөө сайжруулах хүсэл бий бол таны гарын доор л алтан боломжууд байна даа. Бид онлайнаар IELTS зааж эхлээд байгаа ба академик англи хэлний мэдлэг, IELTS-н шалгалтанд маш их хэрэг болох арга техникүүдийг бид сургалтандаа тусгаж заадаг. Хэрвээ та гэртээ суунгаа өөрийгөө сорин IELTS-д бэлдэх хүсэлтэй бол бидний хаалга үргэлж нээлттэй. Манай Youtube сувгаас хичээл яаж орж байгаа талаар болон маш хэрэгтэй IELTS tip богино видеонуудыг сонирхох боломжтой.
IELTS богино зөвлөмж бүхий Youtube Channel: Click here to watch Smash IELTS Youtube Channel
Бидний Онлайн IELTS Сургалтын бүртгэл байнга явагддаг ба та бүртгүүлээд сургалт эхлэх цаг болоход бид танд мэдэгдэх болно. Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг Smash IELTS Online Preparation Course хуудаснаас сонирхож болно.