Энэ бол АНУ ч биш, Орос ч биш, Хойд Солонгос ч биш. Энэ бол Швейцар гэхээр та гайхах биз. Энэ улсын 20-50 насны бүх эрчүүд цэргийн албан хаагч, бараг л унтахдаа буугаа тэвэрч хэвтдэг гэж болно. Тэд бүгдээрээ хуаранд байдаггүй ч энэ улс 2-4 цагт 22 мянган хүнтэй, хоёр хоногт 650 мянга, хоёр долоо хоногт 1,7 сая сайтар бэлтгэгдсэн хүнтэй армийг бэлэн байдалд оруулж чадна. /АНУ-ын арми 1,3 сая, Хятадынх 2,4 сая хүнтэй, дээр нь нэг сая нөөцөд байдаг шү дээ/

Эрчүүд нь шүдээ хүртэл зэвсэглэсэн энэ улсад Женевээс Давос, Цюрихээс Лугано хүртэл үргэлжлэх өндөр уулсад цөмийн бөмбөгнөөс хоргодох байр, нууц хонгил, зэвсгийн агуулах, пуужин, их бууны галын цэг, хориглолтын шугам байгаа. Швейцарийн арми дэлхийд ганц цагдаагийн бүтэц бүхий боловсон хүчинтэй арми.

Цэргийн мэргэжлийн боловсон хүчин офицер нь ихэвчлэн нисэх хүчний 9000 орчим, байнгын арми нь 10-15 мянган хүн.
Цэргийн албаа 90 хоног хаагаад халагдахад нь тэдэнд хувийн зэвсэг, хоёр дайз сум, дөрвөн улирлын гурван иж бүрдэл хувцас, сумнаас хамгаалах хантааз, дуулга өгнө. Түүнийгээ хадгалж байна уу үгүй юу хэн ч шалгахгүй.

32 хүртэлх насны бэлтгэл цэргийг "аусцуг", 42 хүртэлхийг "ландвер", 50 хүртэлх насныхныг "ландштурм" гэнэ. "Аусцуг" байлдагч 10 жилийн хугацаанд өөрийн ангидаа гурван долоо хоногоор найман удаа ирж бэлтгэл хийнэ. Ландвер нь хоёр долоо хоногоор гурван удаа, ландштурм нь хоёр долоо хоногоор нэг удаа ирж цэргийн бэлтгэл хийнэ.
51 нас хүрэхээр цэргийн албанаас албан ёсоор халж, гар буу, винтов, ангийн буу өгнө.
Швейцарийн армийн гол онцлог нь өндөр бэлтгэлтэй нөөц офицерууд. Офицер болохыг хүсэгч нэмэлт бэлтгэлтэй байна. Энэ нь дунджаар 100 хоног.
7,5 сая хүнтэй энэ улсын батлан хамгаалах төсөв нь бараг таван тэрбум доллар. Эднийд 687 танк, 483 нэгж хуягласан машинтай. Энд нь 420 ширхэг Леопард танк, 150 ширхэг М-109 бий. 350 орчим байлдааны онгоц бүхий 14 нисэх эскадрилд сургуулийн 120 онгоц, 100 нисдэг тэрэг байгаа. Зэвсэглэлийн паркаа байнга шинэчилж байдаг.

Буу галт хэрэгслээ шинэчлэх бүрийдээ хуучнаа иргэдэд хямдруулсан үнээр худалдана. Эмэгтэйчүүдэд ч зарна, бүртгэл энэ тэр нь хялбар. Харин гар дамжуулж худалдаалахыг хориглоно. Ингэхээр улсын хэмжээнд иргэдийн гар дээр 1,5 сая хагас автомат карабин, ангийн буу, хоёр сая гар буу байгаа.
Айл бүр тэртээ дайны үеэс л гэртээ зэвсгээ шүүгээнд хадгалж дэргэд нь цэргийн дүрэмт хувцас бүхий үүргэвчээ байлгана.
Иргэдийн гар дээр байгаа зэвсгийн тоогоороо дэлхийд дөрөвт орно. Энэ улсад байдаг буудлагын клуб нь бараг л кафе, уушинй газын тоотой тэнцэнэ.
Байнгын армийн цэргүүд нь долоо хоногт хоёр амралтын өдөртэй, энэ өдрүүдээр гэртээ харьж болно. Төмс арилгаж, цэргийн байр цэвэрлэхгүй. Энэ бүхнийг хувийн компаниуд гэрээгээр хийнэ. Тэр бүү хэл цэргүүд харуулд гарахгүй, цэргийн ангийг бас хувийн хамгаалалтын алба хамгаална. Ер нь л амралт гэсэн үг.

Харин ажлын тав хоногтоо бол өглөө 5,00-д босоод гүйлт, биеийн тамирын дасгал, цэргийн бэлтгэл, гардан тулаан, ууланд авирах, буудлага гээд орой 24,00-д амарна.
Европын яг төвд, гадаад бодлоыг хувьд төвийг сахьсан энэ орон хамгийн нам гүм, тайван, црээг хувцастай хүн харагдаад байхгүй ч, байнгын арми нь цөөхөн хүнтэй ч цагаа болоход эх орноо хамгаалахад иргэн бүр нь мэргэжлийн армийн хэмжээнд жагсч чадах орон. Үнэхээр цагтаа европын бүхэлд нь эзэлсэн Гитлер ч довтлоогүй улс.
Эх сурвалж: www.assa.mn