Шамбалын орон энэ үг азийн ард түмнүүдийн хувьд хамгийн ариун нандин үг нь юм. Санскритаар бол Капада гэж нэрлэдэг. Энэ нь ирээдүйн бэлгэ тэмдэг. Хүн төрлөхтнийг харанхуйгаас аврах ганц найдвар гэж азийн домгуудад өгүүлдэг билээ. Дэлхийд эд мөнгө дангаар шүтэгдэн арга ухаанаа хөрөнгө хураах хуримтлуулахад зориулсан нь оюун ухааны сэтгэл хоосорч улмаар газар дэлхийд ган гачаал тахал зовлон үзэх үед энэ оронд сайн сайхан шударга ёсны өмөг түшиг болон үлдэж эндээс л хүн төрлөхтнийг аврах Будда Майдар залран ирнэ гэнэ. Дэлхийн шашнуудад өөр өөр нэрийн дор майдар залрах тухай зөгнөн хэлсэн байдаг. Энэ нь лалынхны хувьд Мулдадара, энэхтхэгчүүдийн хувьд Ражи Аватхара, харин загалмайтнуудын хувьд Исус Христосын тухай өгүүлдэг билээ.

Энэтхэгчүүдийн хувьд ариун газар Ривархиг Гималайн уулын хойд хэсэгт өөрөөр хэлбэл Түвдийн нутагт бий гэж заасан байдаг. Түүнчлэн баруун Түвдэд байдаг Кайлас уулын хойхно байдаг ч гэж тодотгох нь байдаг. Шамбалын тухай ойлголт нь зөвхөн төв азийн ард түмий сэтгэл зүрхэнд нь оршиж үлгэр домог аман зохиолд нь тусгагдаж байсангүй. Шинийг нээж олох, эрэн хайх сэтгэлтэй өрнө дахиныхан, аялагч жуулчдын анхаарлыг татаж ирсэн билээ. Шамбалын орны тухай албан ёсны мэдээ баримтыг албан ёсоор Португалын лам нар дэлхий дахинаа дуулгажээ. Тэд 1627-1650 онд Түвдийн Шанхсвуй хийдэд сууж байхдаа үлгэрийн юм шиг гайхамшигт газар бодитой оршидог гэж магадлан тэмдэглэн үлдээсэн байна.

Тийнхүү 17 –р зууны үед Амер хотноо католик шашны томоохон төлөөлөгчдийн тэмдэглэн үлдээсэн газрын зураг дээр Шанг Шамбала хэмээх орныг тэмдэглэсэн байна. Францын дорно дахиныг судлагч эрдэмтэн Дэвид Ниль олон жил түвдийн хийдэд амьдарч эрдэмт лам нарын сэтгэл оюунаа дасгалжуулан хөгжүүлэх замаар эзэмшсэн ид шидийг бодитойгоор нүдээрээ харснаа цуглуулан “Түвдийн хутагт хувилгаад" хэмээн ном бичсэн байна. Энд дурьдсанаар түүнийг зүүн Түвдэд амьдарч байхад нутагийн нэг хүн байсхийгээд цаст уулруу очоод гэнэт хүрээд ирдэг тухай өгүүлсэн байна. Тэрээр сониуч хүмүүсийн асуултанд “ Тэнд бурхад суудаг юм гэж хариулдаг байжээ. Дэвид Ниль тэр хүнд хятадын хиймэл цэцэг бурхаддаа өгөөрэй гэж дамжуулжээ. Өнөө хүн амьд хүн оргонох нь байтугай хөл тавьх аргагүй цаст уулаас буцаж ирэхдээ зөвхөн өмнөд Түвдэд долоон сарын халуун зунаар ургадаг сайхан цэцгийг бурхадаасаа авч ирэн түүнд бэлэг барьсан гэнэ. Энэ үед 20 хэмээс доош хүйтэн гол горхи тас хөлдсөн цаг байлаа.

Эндээс туйлын уур амьсгалтай цаст уулын дунд мэргэдийн амьдран суудаг зөөлөн уур амьсгалтай Баянбүрд байж болох гэсэн дүгнэлт хийж болох юм. Бүх аялагчдын тэмдэглэлд энэхүү нууцлаг орны хил хязгаарыг байгаль өөрийн аргаар найдвратай хамгаалж байдаг тухай дурьдсан байдаг. Хад асганы завсраар гарах байгалын хий хамгаалах тунгалаг дэлгэцийн үйлчилгээ үзүүлэн хүн мал даараагүй атлаа жихүүдэс хүрэх зэрэг үзэгдэлүүд олон тохиолддог байна. Тиймээс л жирийн хүн нэвтрэх аргагүй ажээ.

Гуравдугаар Ванчинбогдын бүтээсэн “Шамбалд хүрэх зам" бүтээлд яаж тийш очих тухай бичсэн байдаг ч бэлгэ тэмдэгийн хэлд суралцаагүй хүн ойлгох аргагүй зүйл юм хэмээн өгүүлсэн байдаг. Үйлийн үрийнхээ өр төлөөсөөр салж чадаагүй эгэл хүн, урилгагүй зочин, ашиг хонжоо хайгч сониуч хүн хэн ч тийш нэвтрэх эрхгүй бөгөөд сансрын хүрднээс чөлөөлөгдөж буй өөрөө өөрийнхөө эзэн болсон шилмэл хүмүүсийг л дуудлагаар урин залдаг байна. Шамбалын орны Архатууд нь хүн төрлөхтнийг далдаас ажиглан үйлийн үрийн үй түмэн орооцолдсон утасыг үл хөндлөн болгоомжтойгоор сайн сайхан гэрэл гэгээний зүг чиглүүлж байдаг биз ээ. Дэвид Нилийн Түвдийн хутагтууд номонд зарим лам нар нүдний өмнө тув тунгалаг болон алга болсноо гэв гэнэт дахин гарч ирдэг чадвартай болохыг тэмдгэлсэн байдаг. Энэ нь амин цэнэг хэмээх маш нарийн жирийн хүний нүдэнд үл харагдах биеэс бодьсадва нар хүмүүсийн тусын тулд ийн зүтгэж байдгийг ойлгоход туслах юм.

Далд ухаан судлаачдын дэвшүүлсэн нэгэн баримтлалаар Шамбалын орон Гималайн нурууны хавьд газрын дээр эфирэн хэлбэрээр оршдог гэж үзсэн байна. Энэ эфир нь эгэл бөөмсийн оршин тогтнох хэлбэр болох квантын талбайтай ойролцоо утгатай боловч бүүр нарийн юм. Сансрын бүх бодит материаллаг биеийн өчүүхэн жижиг бөөм атомоос од гариг хүртэл түүний дотор хүний биеийг ч хүртэл эфир нэвтлэн оршдог байна. Сансрын цэнхэр сувд болсон эх дэлхий маань хүмүүс бидний муу муухай бодол хүслийн эрчим хүчээр бүтээсэн давхрага доор амьсгал нь давхцан, өвчлөн шаналж буйгаас экологийн тэнцвэр алдагдан шинэ шинэ байгалийн гамшигийн давтамж улам ихсэн өвчин тахал гарсаар байгаа билээ. Сэтгэл зүрхээ ариусган хүүхэд мэт цэвэр тунгалаг гэм хоргүй болж оюун ухаанаа арга ухааны хажуугаар билэг ухаанаар цэнэглэж баймааж нь хувь хүн дараагийн шинэ амьдралд хөл тавих эрхтэй болно. Удтал үргэлжилсэн Кали юга буюу харанхуй эрин дуусах явц үргэлжилж байна. Зүй зохицолынхоо дагуу харанхуй эриний сүүлээр цаг хугацаа маш их хурдасдаг байна. Үүний бодит илрэлийг бид амьдрал дээр харж байна. Өчигдөр л ойлгоход төвөгтэй байсан зүйлүүд өнөөдөр жирийн үзэдэл болж ахуйн сэтгэлгээнд маань хэвшчихсэн байх жишээтэй. Нөхцөл байдал арав дахин нягтрана гэж үзвэл түүнээс урган гарах боломжууд даруй зуу дахин нэмэгддэг ийм л үед бид амьдарлч байна. Нэгдмэл ертөнцийн их цөм соронзон төвөөс ирэх бурханлиг туяа долоон бурхан одоор долоо задарч наашлан тэнгэрийн арван хоёр одоор дамжин нар түүний гаригууд дээр тус тус хугарч манай дэлхийд сая нэг ирдэг гэнэ. Шамбалын тэрхүү олон дамжлагаар дамжин ирсэн бурханлиг илч гэрлийг хугалан хүн төрлөхтнийг хүлээн авч боловсруулж чадах хэмжээнд давтамжийг нь намсган цацагч фокус гэж ойлгож болно. Тийнхүү Шамбалийн орноос шинжлэх ухааны ололт нээлт урлагийн сод бүтээл нийгмийн хүн төрлөхтний дэвшилд хүргэх импульсууд хүний гэгээрсэн тархи ариуссан гал халуун зүрхэнд тусч байдаг байна.

Рерихын Оксфорд Кембриджийн их сургуулиуд дээр шагнал хүртсэн эрдэм шинжилгээний нэгэн бүтээлд бичсэнээр Шамбал бол ирээдүйн Кольфа сансрын шинэ эриний удирдах зарчим билээ. 1942 оны 11-р сарын 28-нд буюу Германы арим Сталинградыг бvсэлж, Африкт Вермахтын дивизvvд бут цохигдоод тун удаагvй байхад ДЯЯ-ны сайд Гиммлер 2000 хуудас илтгэл бариад Гитлер дээр очсон байна. Тэд зургаан цаг ярилцжээ. Шамбалын агуйг хайх зорилгоор туршлагатай уулчид, нэртэй эрдэмтдээс бvрдсэн тусгай отрядыг Тvвд рvv яаралтай илгээх тухай шуугиан тарим саналын тухай уг илтгэлд өгvvлсэн байв. Агь тарнийн ёсонд жигтэйхэн итгэдэг Гиммлер хэрэв дэлхийн тэнхлэгийг олоод буцаан эргvvлж, цаг хугацааг ч нөгөө тийш нь явуулж чадвал Герман улс мөн буцаад аятайхан байсан. 1939 ондоо очиж, гаргасан алдаанаасаа сургамж авч дайныг шинээр эхлvvлж, ялж болно гэж vнэхээр бодоод байсан аж. 1938 онд Тvвд рvv явуулсан нацистын анхны эксдедицийн vйлдсэн, Шамбалын орон хаана байж болохыг харуулсан газрын зургийг ч илтгэлд хавсаргасан байлаа. Тэн хагас нь нурж сvйрсэн Рейхсканцлерийн байшинг шалгаж явсан Зөвлөлтийн ДЯЯ-ны офицерууд доод хонгилоос нь тvвд ламын шарил олоод маш их гайхсан гэсэн. Гуравдугаар Рейх шинжлэх ухааны бус зvйлд хандах нь элбэг байсныг хvмvvс мэднэ. Тиймээс ч Шамбалын орон олдоно гэдэгт Гитлер vхэн vхтлээ итгэсээр байсныг “гайхамшигт явдлын" тухай тvvний мэдэгдэл гарчилдэг. Уг мэдэгдлийг 1945 оны хавар тарааж эхэлсэн гэж Английн тvvхч Виктор Праудфут ярьсан юм.

Австрийн иргэн, мэргэжлийн уулчин Генрих Харрер, Гиммлерийн итгэлт хvн Петер Ауфшнайтер нараар удирдуулсан таван хvн 1943 оны нэгдvгээр сард маш нууц байдалд Берлинээс Тvвдийг зорив. Гэтэл тавдугаар сард энэ жижиг багийг Английн колони байсан Энэхэгт баривчилж шоронд хорьсон байна. Энэ таван хvнд чухам ямар боломж олдсоныг бvv мэд. Шоронгоос оргоод оны сvvлчээр Тvвдэд иржээ. Цаашдаа тэдэнд юу тохиолдсон нь харин одоо хэр оньсого. Дармасалад амьдарч суугаа Тvвдийн Далай лам “Аиф" сонины сурвалжлагчтай ярилцахдаа, Генрих Харрерийг би сайн санаж байна. Тvvнтэй дайны дараа 1948 онд Тvвдийн нийслэл Лхас хотод ирэхэд нь танилцсан юм. Тэрбээр Шамбалын орныг эрж Тvвдээр таван жил бэдэрсэн. Тийм учраас Герман улс дайнд ялагдсаныг Энэтхэгийн нэгэн худалдаачнаас сонссон байсан. Энэ vед тvvний бvлгээс Ауфшнайтер л амьд байсан гэж хэлсэн байна. Тэгвэл таван жилийн хугацаанд СС-ийн энэ экспедицийнхэн хаан байсан юм бол? Харрер дэлхийн тэнхлэгийг олсон ч яаж буцааж эргvvлэхийг нь ойлгож чадаагvй гэж vздэг тvvхчид бий. Тvvний гурван нөхөр яасан нь тодорхойгvй. Шамбалын тухай домогт өгvvлснээр бол, дэлхийн тэнхлэгч маш их эрч хvч хуралдсан байдгаас тvvнд ойртож болдоггvй. Чухам тиймээс Шамбалыг дэлхийг удирдаж байдаг төв нь гэж vздэг. Тvvнд хvрч очиж чадсан хvн цаг хугацааг захираад зогсохгvй, өөрийгөө хамгаалах биоталбайг бий болгох, тэнгэрээс газар руу гал авчрах ид шидийн чанарыг эзэмшинэ. Тvvнээс гадна Шамбалын орны эрчим чадал нь хvнийг мөнхжvvлэх чадалтай гэсэн домогт Гиммлер итгэдэг байсан учраас дэлхийн тэнхлэг хэмээх домгийн зvйлийг олбол Тvвд рvv мянган десантчин явуулж “Мөнхийн хvмvvсийн арми" байгуулахад бэлэн байв. Гиммлерийн “Тvвдийн төслийн" тухай анхны албан ёсны мэдээ 90-ээд оны эхээр гарсан бөгөөд энэ хvртэл тvvхчид битvvлэг цуурхал төдийг мэддэг байв.

Далай ламын дэргэд ажиллаж байгаад Харрер 1951 онд Лхасыг орхиж Австрид ирэхдээ архивын асар их материал авчирсан ч тvvнийг нь англичууд хураагаад авчихсан байна. Хожим нь тэрбээр “Тvвдэд өнгөрvvлсэн долоон жил" гэдэг дурсамжийн номбичсэн юм. Энэ номоор нь кино хийсэн бөгөөд Голливудын од Брэд Питт тоглосон. Гиммлерийн илтгэлийн зарим хэсэг сониныхны гарт орох vед Харрер өөрийг нь Гиммлер Тvвд рvv явуулсан гэдгийг албан ёсоор хvлээлгvй байсаар өөд болсон байлаа. Тvvний толгойлсон экспедицийн архив, кино хальсыг Английн эрх баригчид олон нийтэд дэлгэхийг зөвшөөрөхгvйбайна. Шамбалын орон гэж бий. Гэхдээ тэдний төсөөлөөд байгаа шиг юм биш. Тvvн рvv зүгээр л яваад орчихож, тvvнийг гараараа барьж болохгvй. Шамбал шал өөр хэмжигдэхvvнд байгаа. Оюун санааны өндөр дээд тvвшинд хvрч чадсан хvн л дэлхийн тэнхлэгийг vзнэ гэж би европчуудад олон удаа тайлбарласан хэмээн Далай лам “АиФ" сонины сурвалжлагчид хэлсэн юм

Эх сурвалж: http://nature-mongolia.blogspot.com