Хоёр дугаар арван 1910-1919

Дэлхийн нэгдүгээр дайн гарснаар тус компани Англитай нягт холбоотой байсны улмаас германы засгийн газраас компанийн эд хөрөнгийг хурааж  1916 онд Англи болон Германы тал гэсэн хоёр хэсэгт хуваагдсан байна.  Германы Грамофон »His Master’s Voice« гэсэн барааны тэмдэгийг ашиглах эрхээ хасуулж дотооддоо хийсэн бичлэгүүдийг гадаад улс орнууд руу гаргахыг ч хориглов. Гадаад улс орнуудын алдарт хөгжимчдын бүтээл гаргах эрхгүй болсноор зөвхөн Германы болон дундад Европын хөгжимчидтэй л хамтран ажиллах болжээ.

Хамтран ажилласан уран бүтээлчид:

·         Wilhelm Backhaus

·         Mattia Battistini

·         Berliner Philharmoniker

·         Michael Bohnen

·         Julia Culp

·         Claire Dux

·         Alfred Hertz

·         Lotte Lehmann

·         Richard Mayr

·         Arthur Nikisch

·         Ignace Jan Paderewski

·         Heinrich Schlusnus