Япон хүн болж төрөөгүй бол Японы орчин үеийн амьдрал, түүний дотор сексийн амьдралтай холбоотой зарим зүйлсийг ойлгох тун хэцүү, бараг боломжгүй. Манга, хентэй, буккаке энэ тэр бол бараг урлагийн хэмжээнд хүрч хөгжсөн гэвэл онц хэтрүүлэг болохгүй. Цаашилбал, нас ахисан эрчүүд мөнгө төлж залуу охидтой болздог “эндзё косаи” нэртэй уламжлал байна. Японоос өөр улсад ингэж болзвол насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан гээд шууд бариад шоронд хийх байсан. Харин Японд хорьдоггүй төдийгүй эрэгтэй нь бэлгийн таашаал авч, охин нь сексийн анхны “хичээл” заалгаад мөнгө авч, үнэтэй хувцас, цүнх хэрэгсэл бэлгэнд авдаг гэнэ.

Йобаи


Тун саяхныг хүртэл Японы хөдөө орон нутагт “йобаи” буюу “шөнөөр гэтэгч” нэртэй уламжлалыг дагаж мөрддөг байсан. Шөнө дөлөөр ганцаар унтаж байгаа бүсгүйн өрөөнд сэм гэтэн орж, ард нь хэвтээд юу хүсч байгаагаа нууж хаалгүй ойлгуулдаг байжээ. Бүсгүй нь дургүйцэхгүй бол хосууд аль болох чимээ гаргалгүйгээр үүр цатай үүлэн борооны ажил хийж, эрэгтэй нь үүр цайхаар царай зүсээ харуулалгүй сэм гарч явдаг.
Уг нь йобаи хийг нь бүсгүй ба түүний гэр бүлтэй танил байвал сайн гэнэ. Учир нь, дээр үед бүсгүйн эцэг, эх нь шөнөөр гэтэгчийг хэдэн өдрийн турш мэдээгүй царайлж байгаад гэнэт нэг өдөр “гэрэлд цохиулж” барихад нөгөөх нь бантсандаа бүсгүйн нөхөр болохыг зөвшөөрдөг байж. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр йобаи нь гэрлэлттэй бараг хамаагүй шахуу болж, өөр тосгон руу хэсүүчилж, цэвэр тохиолдлоор сонгон орсон айл руу гэтэн орж ганцаар унтаж байгаа бүсгүйтэй харанхуйд секс хийдэг нэгэн төрлийн адал явдал болж хувирчээ.
Йобаи хийж байгаа эрэгтэй өөрийгөө хулгайч, дээрэмчин биш гэдгээ ойлгууулахын тулд гэтэж орохдоо нүцгэн байх хэрэгтэй. Уламжлал ёсоор айлын гэр рүү нүцгэн орж байгаа хүнийг барьсан ч хулгай зэлгий хийлээ гэж сэрддэггүй, шийтгэдэггүй. Секс хийхдээ нүүрээ даавуун багаар халхалж, эмэгтэй хүнийг эвгүй байдалд орохоос хамгаалдаг.

Тамакери



Зөвхөн Японд байдаг хүчирхийлэлийн элементтэй сексийн нэгэн төрөл. Тамакери төрлийн олон жилийн уламжлалтай секс нь порно киноны өвөрмөц стиль болж хувирсанд гайхах зүйлгүй. Эрэгтэйнхээ эрхтэнийг зодож дуусаад секс хийдэг юм байна. Янз нь энэ төрлийн гаж секс хийдэг япончуудын нөгөөх нь төмрөөр хийгдсэн байдаг бололтой.


Шитаги доробоу



Эмэгтэй хүний өмсөж хэрэглэсэн дотоожийг хулгайлан авч санаанд оромгүй байдлаар хэрэглэн бэлгийн таашаал авдаг “шитаги доробоу” нэртэй бас нэг гаж дон байна. Хамгийн хачирхалтай нь өөр ямар ч улсад гаж дон гэгдэх ёстой энэ хэв маяг нь Японд байдаг л жирийн зүйл. “Шитаги доробоу” гэдгийг шитаги нь дотуур хувцас, доробоу гэдэг нь хулгай гэсэн утгатай. Энэ гаж донг эрхэмлэгчид маш олон байдаг тул япон эмэгтэйчүүд дотуур хувцсаа бараг л төмөр сейфенд хийж хадгалахаас наагуур юм болдог гэнэ. Угаасан дотуур хувцсаа тагтан дээр татсан хэтсэн дээр хатаана гэж байхгүй. Гарцаагүй хулгайд алддаг болохоор тэр. Дотоожны хулгайч эрчүүд ч элдэв ухаан сийлэхдээ гаргууд юм гэнэ. Саяхан өөрийгөө цагдаа, эрэгтэйчүүдэд санаатайгаар заг хүйтэн халдаасан хэрэг мөрдөж байгаа цагдаа, эд баримт цуглуулж байгаа тул өөрийгөө буруугүй гэдгийг нотлохыг хүсвэл дотоожоо өг гээд эмэгтэйчүүдийн дотоожийг хурааж явсан эрэгтэйг барьсан хэрэг гарсан байсан. Иймэрхүү туйлшрал их байдаг тул эрх баригчид эрчүүдийг эвгүй байдалд орохоос сэргийлэх үүднээс эмэгтэйчүүдийн хэрэглэж байсан дотоожийг авч зардаг автомат төхөөрөмж байрлуулсан байдаг. Эмэгтэй нь хэрэглэсэн дотоожоо зараад бага ч гэлээ мөнгөтэй болно, эрэгтэй нь хүн айлгаж ичээлгүй, өөрийгөө эвгүй байдалд оруулалгүйгээр автомат төхөөрөмжөөс хэрэглэсэн дотоож худалдаж аваад кайф авдаг, хонь ч бүтэн чоно ч цатгалан таатай юм болдог гэнэ.


Но-пан кисса

“Но-пан кисса” гэдэг нь дотоожгүй цайны газар гэсэн утгатай. Ийм цайны газрын зөөгчид нь богино банзал өмсдөг, харин түүн дотуураа юу ч байдаггүй онцлогртой. “Но-пан кисса”-ийн хоол, унд нь жирийн цайны газраас хоёр дахин үнэтэй байдаг ч дотоожгүй зөөгчдийн банзал доогуур шагайх хүсэлтэй эрчүүд битүү байдаг гэнэ. Зөөгчдийг харцаараа нүцэглэсэн эрчүүд хүзүүндээ юм оруулахаас сэргийлэхийн тулд битүү тольтой. Үйлчлүүлэгчид битүү байдагтай адил ийм газар зөөгчөөр ажиллах хүсэлтэй бүсгүйчүүд ч битүү байдаг гэнэ. Өндөр цалинтай, тачаадсан эрчүүдийн цайны мөнгө их маш их, хамгийн гол нь эрэгтэйчүүд зөөгчдийн биенд хүрэх ёсгүй байдаг юм байна.
“Жонни” нэртэй анхны “но-пан кисса” 1978 онд Киото хотноо нээгдсэн. Сүүлийн үед цагдаагийн газар зөөгчдийг олон нийтийн газар нүцэглэсэн гэж кафег хаадаг болсон тул эзэд нь зөөгчдөө бүх зүйл нэвт харагддаг дотоож өмсгөдөг болжээ.


Ниотаймори



Нүцгэн хүүхэн ширээн дээр хэвтүүлж, бие дээр нь элдэв хоол өрөөд савхадан идэж байгааг дүр зургийг та кино шийн дээрээс лав харж байсан биз. Үүнийг л “ниотаймори” гэдэг. Ингэж хоол идэх нь нэгд секси, хоёрт гоо сайхны таашаал өгнө, гуравт хоол хөрөхөөс хамгаалдаг юм гэнэ. “Ниотаймори” гэдэг бизнес хэн дуртай нь орж болдоггүй гэнэ. Маш их тэвчээртэй бас дээр нь онгон байх ёстой юм байна. Яагаад гэвэл онгон охины үнэр бүсгүй хүнийхээс тэс өөр байдаг, ийм байдлаар хоол идэх дуртай якуза нар тэр үнэрийг нь анддаггүй юм шэнэ.

“Вакаме саке” гээч зүйл бас байна. Ширээн дээр нүцгэн хэвтэж байгаа бүсгүйн умдагны үсийг дагуулж дарс урсгаад түүнийгээ уудаг юм гэнэ. Манайхан бол шууд буудаад алчихмаар юмыг л хийдэг болж таарлаа.

Наймаалжтай секс

Ер нь хентэй кинон дээр олон сарваалжаараа нэгэн зэрэг олон хүүхний дурыг хангаж байгаа тухай харуулсан нь цөөнгүй. Гэхдээ энэ бүхэн саяхан эхлээгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. 1820 онд Хокусайн нь бүтээсэн “Загасчны эхнэрийн зүүд” нэртэй бар зургаас үүдэлтэй. Одоо энэ чиглэл хэдий хүн үзэн ядсан ч гэлээ бүр олон хүнийг хамруулан явсаар байна.

Имекура



Гаж донгийн туйл. Үүнээс өөрөөр энэ үзэгдлийг тайлбарлах аргагүй. Имекура гэдэг нь уг нь бол имиж клуб гэсэн утагтай юм байна. Үнэн хэрэг дээрээ хувцасны өлгүүрээс эхлээд урсдаг шат, орцны жижүүрийн хажууд гэх мэт газар секс хийх сонирхолтой гаруудыг нэгтгэсэн газар байдаг юм байна.

Чикан



Чикан гэдэг нь дэлхий даяар алдартай японы хурдны галт тэтэр дотор хүүхнүүдийн биед хүрэх, чимхэх, базах гэх мэт байдлаар таашаал авдаг хүмүүс. Мөрөөрөө яваа хүнийг чимхээд дур тавьснаар асуудал дуусахгүй тэр бичлэгээ доод тал нь 2000 ногооноор зардаг юм байна.

Токудаши


Токудаши энэ бол өвөрмөц тайчилт. Урлаг энэ тэр гэж яриад яах вэ. Нэг ялгаа бий. Европ маягийн стриптизд хүүхнүүд биеэ гайхуулдаг бол энд олон таван юмгүй шууд “...”-гаа харуулдаг. Нялуунаас шулуун нь дээр гэдэг зарчим ажилладаг гэх үү дээ.

Дач Ваифу

“Dutch Wife” гэхээр мэдэхгүй байх. Нэгэн үе голландчууд далайд давамгайлдаг байлаа. Олон сараар далайв яваа эрчүүдэд юу хамгийн өгүүлэгддэг вэ? Хариулт ойлгомжтой байх. Тэр үед дал модыг үйрүүлсэн дэрээр эмэгтэй хүнийг орлуулдаг байж. Одоо харин Японд орлуулдаг болсон. Гэхдээ дээр үеийнх шиг дал модны нэвс хийсэн дэр биш харин дурын хүний нүүр царай бүхий сликон хүүхэлдэй. Адил төстэйн хэмжээ 200 хувь гэнэ. Ийм өндөр нарийвчлалтай болохоор үнэ гэж мэдээж өндөр. Одоогийн байдлаар ийм хүүхэлдэйн үнэ 6000 ам.доллараас эхэлнэ.

Шибари



Шибари эсвэл кинбаку гэх мэтээр янз бүрээр нэрэлдэг энэ гаж зүйлийг тайлбарлахын ч хэрэггүй байх. Тэртээ тэргүй ойлгомжгүй. Хүлсэн хүлүүлсэн хоёр хоёул таашаал авдаг гэсэн яаж гэдгийг нь чөтгөр бүү мэд.
Хачирхалтай нь энэ гаж дон Японы нийгмийн хамгийн оргил хэсэг буюу самурай нараас гаралтай.Олзлогдсон дайнаас хүлэх урлага буюу хожожитсу гээчээ гаралтай гэвэл та юу гэх вэ? Ийм л хүмүүс байна. 1939 онд бид ялагдсан бол одоо Да хүрээний гудамжинд япон жуулчид кинбаку хайгаад явж байх байжээ.

Х.ЭНАЯА

Эх сурвалж: www.PRNEWS.mn