Бэл бэнчинтэй болохын тулд зайлсхийх хэрэгтэй мөнгөний 7 алдаа



Баян байх, бэл бэнчинтэй байхын хооронд ялгаа гэж бий.

Бэл бэнчин, гэдэг нь ямар нэг юм хэт элбэг дэлбэг, ямар ч нөхцөл сүйтгэж чадахгүй. Маш их мөнгө олох нь нэг зүйл, баян болно гэдэг нь ондоо зүйл юм. Бэл бэнчинг бий болгох…үүнийг чинь л хэсэгхэн хүмүүс сурдаг юм. Та “хурдан баян болсон хүн” гэж сонссон болохоос “хурдан хөрөнгөтөн болсон хүн” гэж лав дуулаагүй байх.

“Мөнгө хэзээ ч унтдаггүй?” гэдэг үг сонсож байсан уу? Бэл бэнчинтэн үүнийг бүхэлд нь ухамсарлан, мөнгө цагийн зүүний эргэлтээр өсөн дэвжих ёстой гэдгийг мэддэг. Хөрөнгөтөн мөнгийг хүндэлж, анхаарал хандуулдаг, тэд мөнгө хайрлагдаж, хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг гэдгийг сайн мэддэг байна.

Галзуу сонсогдож байна уу? Мөнгөндөө анхаарал тавьдаггүй, үл хүндэлдэг хэн нэгнийг надад харуул, харин би танд мөнгөгүй нэгнийг харуулъя.

Чинээлэг хүмүүс том ашиг ологч, баячуудын гаргадаг алдаанаас зайлсхийдэг. Тиймээс бэл бэнчинтэй болохын тулд та дараах алдаануудаас зайлсхийх ёстой:

1. Төрөлжүүлэлт.

Хөрөнгө оруулалтаа төрөлжүүлснээр та хэзээ ч хөрөнгөтөн болохгүй. Энэ талаар Марк Кубан “Төрөлжүүлэлт бол тэнэгүүдэд зориулсан зүйл.” гэж хэлсэн бол, Анрей Карнегей “Бүх өндгөө нэг сагсан хийгээд, тэр сагсаа сайн хар.” хэмээн хэлжээ.

Хэрвээ та жинхэнэ хөрөнгөтөн болмоор байвал хөрөнгийн урсгалаас өгсүүлээд бүгдийг судал.

2. Нэг орлоготой байх.

Орлого тань хэр их байх нь хамаагүй, хэзээ ч нэг орлого дээр суурилж болохгүй. Миний нэг танил байдаг юм. Тэр жилд 20 сая төгрөгний цалинтай ажил хийдэг байсан. Гэвч эдийн засгийн хямралаас болоод компани нь дампуурсан учир орлогийнх нь цорын ганц эх үүсвэр тасалдсан юм.

Бэл бэнчинтэй болохын тулд та аль болох олон орлоготой болох ёстой. Хөрөнгө оруулалт хий, дэлгүүр хоршоо түрээсэл, худалдаж ав.

3. Бусадтай харьцуулах.

Хүмүүс үргэлж өөрсдийн нөхцөл байдлаа бусад хүмүүстэй харьцуулдаг. Бусад хүн мөнгөтэй ч бай, мөнгөгүй ч бай таны өр зээлийг хэзээ ч төлөхгүй шүү дээ.

4. Хүн дагаж хошуурах.

Манайд нэг ийм хандлага байдаг. Нэг нөхөр барилга бариад их хэмжээний ашиг олбол бүгд тийшээ хошуурдаг. Хаана, хэн их ашиг олж байна түүн рүү л хамаг мөнгөө бариад явчихна. Тэгээд л нөгөөх нь зарагдахгүй хэцүүхэн асуудалд ордог. Хэрээг дууриаж галуу хөлөө хөлдөөнө гэдэг байхаа. Бүх зүйлийг нарийн сайн судалсны үндсэн дээр хөрөнгө оруулалтаа хий.

5. Нотолгоогүйгээр итгэх.

Миний амьдралын хамгийн том эдийн засгийн алдаа бол саваагүйгээр бүлэг хүмүүст итгэсэн явдал юм. Яагаад гэвэл зөв хүмүүс шиг санагдсан юм. Би тэднээс баталгаа шаардах хэрэгтэй байсан ч сэтгэл хөдлөлөө даган тэдэнд итгэсэн. Нэг их удалгүй би буруу шийдвэр гаргаснаа мэдэж, юун саятан болох болсон юм даа.

Сэтгэл хөдлөлөө түр хойш тавин заавал баталгаа шаардах хэрэгтэй. Хэрвээ хамтран ажиллах гэж байгаа хүмүүс чинь төрөл садан тань бол зүгээр л холуур өнгөр. Төрөл садны хол нь дээр.

6. Хадгаламжаа хадгалах.

Зүгээр л мөнгө хадгаллаа гээд эд баялагтай болох боломжгүй. Манай нөхцөл байдалд хадгаламжийн хүү гэж шалихгүй. Ер нь мөнгө хадгалж эхлэх үед заавал яаралтай мөнгөний хэрэг гардаг. Үүний оронд хувьцаа болгож, хөрөнгө оруулалт хий.

7. Мөнгөтэй мэт дүр эсгэх

Тэд бусдад хэр их мөнгөтэйгөө харуулах гэж оролддог. Яг үнэндээ тэдний мөнгө биш, өөр хүнийх л байдаг. Гоё машин, үнэтэй хувцас, дизайнерын цүнх гээд. Жагсаалт дуусашгүй.

Бийлэгжиж эхэлсэн хүмүүс машин, зугаа цэнгэл гээд мөнгөө хий дэмий цацаж эхэлдэг. Эдгээр нь ямар ч ашиггүй хөрөнгө оруулалт. Бэл бэнчинтэй хүмүүс мөнгөө үрж байгаа юм шиг харагддаг ч , яг үнэндээ тэд мөнгөө илүү ашигтай зүйлд зарцуулдаг.

Сайхан сонсогдож байна уу? Тэгээд та аль нь болмоор байна: дундаж орлоготон уу, баян уу, бэл бэнчинтэн үү?

Хөрөнгө чинээ таныг сонголтоор хангадаг харин сонголттой хүн эрх чөлөөтэй.