Дэлхийн түүхэн дэх хамгийн харгис хүмүүсийн тухай бичихэд гол төлөв эрэгтэйчүүд байдаг. Тэгвэл энэжагсаалтад дээгүүр бичигдэх цөөхөн эмэгтэй байдгийн нэг нь Ильзе Кох гэх бүсгүй. Тэрээртүүхэн дэх хамгийн аймшигтай харгислалыг хийсэн гэдгээрээ тэргүүлж байгаа юм. Түүний нөхөр Карл Кох 1937 онд Бухенвальдын хорих лагерийн захирагчаар томилогдсон байна. Энэ үеэс Ильзе Кохийн харгислал эхэлсэн байна.

Тэрээр хоригдлуудад судалтай хувцас өмсгөж хөгшин залуу, эрэгтэйэмэгтэй, өвчтэй эрүүлээр нь ялган ангилж өөрийн санасан бүхнээ хийдэг байж. Ядарч сульдсан,жирэмсэн хүмүүсийг тусад нь ялгаж нэг хашаандхашааддогшин нохдыг араас ньоруулдаг байж. Ингээд сульдаж ядарсан, өвчтэй, жирэмсэн хүмүүс айсандаа хэрхэн сандарчүймэлдэж байгааг хараад таашаал авдаг байж.Үүнийг нь харсан хоригдлууд "Бухенвальдын гичий" гэж нэрлэжээ. Эх орны дайн үед харигслалаараа зартай байсан Освенц, Треблинк, Дахау , Бухенвальдад хоригдож байсан хоригдлууд "Бухенвальдын гичий" гэх нэрийг сонсоод айдаг болсон байж.

Ильзе Кохийг SS-ийн эрчүүд төдийгүй эмэгтэйчүүд хүндэлж, шүтэн биширдэг болсон байж. Мөн түүний байнгын түнш, итгэлт андууд болжээ. SS-ийнхэн Ильзе Кохийн ачаар хүний арьсан бээлий, цүнх, ширээний бүтээлэг, гоёл чимэглэлд дуртай болсон гэнэ.

Бухенвальдад ирсэн хоригдлуудыг нүцэглэн шивээстэй эсэхийг нь ялгаадИльзе Коход үзүүлдэг байж. Тэрээр хүмүүсийн биеийн шивээсийгнарийвчлан үзээдуран нарийн шивээстэй хүмүүсийг ялган авдаг байж. Дараа нь арьс, шивээсийг нь гэмтээлгүй авахын тулд хоригдлуудыг химийн тариагаар хөнөөдөг байж. Түүний хувьд шивээсгүйхүмүүс сонирхлыг нь татдаггүй байж. Уран, онцгой содон шивээстэйхүний арьсаар бүсгүйчүүдийн болон гэр ахуйн эд эдлэл хийх бизнесээ эхлүүлэхийн тулд хорих ангидаа лаборатори байгуулан хүний арьсыгдээд зэргээр боловсруулдаг болсон байна.

Орос, цыган хоригдлууд шивээс ихтэй учир Бухенвальд руу ачуулах захиалга өгдөг байж. Ильзе Кохийн нэрийн брэнд бүхий хүний арьсан эдлэл өдрөөс өдөрт төрлөө нэмж байв.Цүнх, хэтэвч, бээлий, ширээний бүтээлэг, цагны бугуйвч гээд бүтээгдэхүүний үйлдвэрлэж байв. Дараа нь эмэгтэйчүүд чамин дотуур хувцас хүртэл хийх болсон байна. Бүтээгдэхүүн бүр нь хэрхэн хэрэглэх, хадгалах, арчлах тусгайлсан заавартай ирдэг байж.

Бухенвальдын хатагтай зугаагаа ингэж гаргаж байв

Ильзе Кох хоригдлуудыг түүхий эд харахаас гадна зугаа цэнгэл гэж үздэг байж. Харгалзагч нар өндөр царайлаг эрчүүдийг ялганхатагтайн оройн зугаанд зориулан бэлтгэдэг байж. Харгалзагч нарын ялгасан хоригдлуудыгтэрээр өөрөө шилж сонгодог байж. Өөртэй нь зугаацаагүй, нэг хөнжил орохоос татгалзсаныг нь шууд буудан хөнөөдөг байж.

Бухенвальдын хорихын төсвийн дийлэнх нь хатагтайн зугаа цэнгэлийн дарс, тансаг хэрэглээнд зарцуулдаг байж. Тэрээр бусад хорихын даргын эхнэрүүд, SS-ийн удирдлагуудын эхнэрүүдийгойр ойрхон урин садар үзэшлэг хийдэг байж.

1951 онд АНУ-дИльзе Кохийг дайны гэмт хэрэгтэн хэмээн шүүсэн юм. Энэ үеэр гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс дотор түүний зугаа цэнгэлийн хохирогч мэдүүлэг өгчээ. Тэрээророй намайг дуудуулсан. Өрөөнд яваад ороходнисгэн ягаан унтлагийн хувцастай гартаа дарс барьчихсан байсан. Өрөөний гэрэл бүүдгэр, намуухан хөгжим эгшиглэж байсан. Намайг өөртэйгээ унтахыг шаардахад би “та насцист, би коммунист учраасчадахгүй” гэсэн. Тэр маш их уурлаж намайг хүчирхийлсэн гэжээ.

Номын санч мангас болсон түүх

Ильзе Кох буюу Ильзе КелерДрезден хотод төрсөн байна. Хотын захын тосгондөссөн тэрээр багийн сэргэлэн, сайн сурдаг байж. Сургуулиа төгсөөдхотынхоо номын санчаар ажиллах болсон байна. Номонд дуртай даруухан бүсгүй нэг л өдөр ийм аймшигтай , хүүхэнд бичигдэххаргис болно гэж хэн санах билээ.

1934 ондКарл Кохтой танилцаж үерхэх болж. Хоёр жилийн дараа тэд гэр бүл болж, 1937 онд Бухенвальдын хорих лагерийн захирагчаар очсон байна.Энэ хугацаанд тэрээр хоёр хүүхэд төрүүлсэн бөгөөд аймшигтай харгислалын үүрэндээ өсгөсөн гэдэг.

Г.Санчир

http://times.mn/