1939 оны нэг өдөр Калифорны Их Сургуулийн докторант George Bernard Dantzig статистикийн хичээлдээ нэлээд хоцорч орж ирэв. Түүнийг орж ирэхэд профессор нь самбар дээр хоёр бодлого (тэгшитгэл) бичсэн байсан бөгөөд Dantzig түүнийг гэрийн даалгаварт өгсөн юм байна гэж бодоод дэвтэртээ хуулж авчээ. Хэд хоногийн дараа тэрээр бодлогуудаа бодоод багшдаа өгөхөөр очихдоо бага зэрэг санаа зовниж байв. Учир нь тэр бодлогууд санаснаас хүнд байсан тул өгөх хугацаанаас нь нэлээд хожимдуулсан байлаа. Багш нь ч нэг их тоосонгүй, өөрийнх нь ширээн дээр тавичих гэж хэлжээ.

Зургаан долоо хоногийн дараа бүтэн сайны өглөө найман цагт Dantzig-ийн гэрийн үүдийг хэн нэгэн тогшив. Бага зэрэг гайхасхийн очиж онгойлговол багш нь түүний гэрийн даалгаврыг баричихсан сэтгэл нь хөдөлчихсөн зогсож байв. Тэр өдөр самбар дээр бичсэн хоёр бодлого бол гэрийн даалгавар биш байжээ. Статистикийн салбарын шийдэгдээгүйгээрээ алдартай хоёр бодлогыг багш нь жишээ болгож самбар дээр бичсэнийг Dantzig шийдэж орхижээ.

Заримдаа бидний амьдралд боломжгүй санагдах зүйлс олон тохиодог. Магадгүй Dantzig энэ хоёр бодлогын тухай өмнө нь мэддэг байсан бол түүнийг шийдэж чадахгүй ч байсан юм билүү. БОЛОМЖГҮЙ гэх үгнээс айх биш, БОЛОМЖ-ийг өөр өнцгөөс олж харах нь хэр чухал болохыг энэ гайхамшигт түүхээс харж болно.


Image may contain: 1 person , people smiling