Би Японд улсад сонингийн тэтгэлгээр ирээд 1 жил Сайтама мужийн мияахара дүүрэгт хуваарилагдаж шөнийн 335 айлд Асахи сонинг дээрээс нь спорт, хүүхдийн болон токио гээд 10 гаруй нэр төрлийн 50 сонинг нэмээд шөнийн 1 цагаас 3 цаг хүртэл алдаа дутагдалгүй бүрэн тарааж дуусгадаг байв. Өглөө бүрийн 9 цагаас өдрийн 12 цаг хүртэл хэлний сургуульдаа явж мөн л 13 цагаас 15 цагийн хооронд бас л нөгөө хэдэн сонингоо мопид дээрээ ачаал өдрийн тараалтдаа гарна. Эхэндээ яаж 300 гаруй айлыг нэр устай нь цээжилнэ гэж бодож байсан угтаа бол хоёр долоо хоногоос л гарт ороод ирдэг юм билээ. 2014 оны тэр жил нилээн цас орж хэсэгдээ ярих яриатай болж сонингийн шугамаар ирсэн үеийн залуустайгаа уулзахаар нилээн хөглөснөө ярьцгаадаг байж билээ одоо бодоход. Захирал маань намайг нэг өдөр шөнийн 22 цаг гэхэд ирээрээ гэлээ. Яагаад ийм эрт дуудаж байгаа юм бол хэмээн асуутал цас орно, нилээн удаан орох төлөвтэй байна гээд сонингоо уншиж сууснаа бас бороотой гэж хэлээд хувцсаа сайн бэлдээрэй, халтираагаа их учир болгоомжтой яваарай гэж хэлээд хичээгээрэй гээд намайг орхин явлаа. Шөнө дундын үед гэрээс ажил явах зам уул нь жирийн өдрүүдэд тас харанхуй байдагсан тэгэхэд тэр л шөнө бүх зүйл гэрэлтэй мэт гэрэлтэж аядуухан орж буй цасан ширгэхийг анзааранхан ажил руугаа алхан явлаа. Цасанд хучигдсан мопидоо харан хэсэг санаа алдаж би юу хийчхэв дээ гэж хэсэг бодсоноо...

Хүний хүү хийгээд байгаа ажлыг яагаад би хийж чадахгүй гэж өөрийгөө зоригжуулан нөгөө муу хуучирсан мопидоо цасан дундаас чирэн гаргаж ирээд урд хойд дугуйнд цас нилээн шигдсэн байхыг хараад цасыг нь хөлөөрөө гөвөөд өглөөний шинэхэн мэдээгээ нэг бүрчлэн уутанд уудлан ачаад замдаа гарлаа. Шөнийн 23 цагаас гараад маргаашийн 11 цагийн үед өнөө муу мопидтойгоо нөхөрлөн өөрийн төлөвлөгөөт хувиарын дагуу тарааж дууслаа. Эцэс сүүлдээ мопидоо өөрөө чирэн сонингийн дэлгүүр дээрээ иртэл надтай цуг ажилдаг 13 хүнээс ердөө л 4 хүн нь миний өмнөхөн ирсэн харагдана. Бүгд намайг гайхан харж чи дуусчихсан юмуу хэмээн гайхан хартал би бүгдийг тараачихлаа гээд шалба норсон хувцсаа хатаахаар өөрийн суудаг хэсэгтэй очоод дээгүүрх хувцсаа тайлан малгай дээрх цасаа гөвөн халуун зууханд хувцсаа хатаах зуур телевиз үзэн тэрхүү мэдээнээс ойрын хэдэн жилдээ ийм айхтар цас орж байгаагүйг мэдлээ.

Зарим нөхөд маань үргэлжлүүлээд өдрийн сонингийн тараалтаа аваад халуун кофе гоо уугаад би явчхаад ирээ гээд л гараад өглөө. Харин захирал маань намайг их хичээсэн хичээл зүтгэлийг минь үнэлж өдрийн тараалтыг минь өөр хүнээр тараалгуулж дугтуй нь дотор 5000¥ хийгээд バトさん ありがとうございます гээд өөрийн гараар бичээд өгч билээ. Ямар ч цагт сонинчид сонинг тараах л үүрэгтэй бороотой, цастай мөн тайфу шуурга болж байсан ч гэсэн тухайн хариуцсан дүүргийнхээ сонин г тараажил орхино. Айхтар цас, борооны дараах мияахара дүүрэг улам өнгө орсон гэлтэй. Миний ширээн дээр тараг, жимс, миний уух дуртай кола бас сүши хүртэл байлаа. Энэ хэнийх юм гээд ахлахаасаа асуутал чиний сонин тараасан айлууд баярлалаа гээд явуулсан гэлээ. Тэр үед нэг л зүйлийг маш сайн ойлгосон юм. Япон хүмүүс өөрсдийн амьдралдаа сонинд маш их ач холбогдол өгдөг болохыг мөн ямар ч үед өөрт оногдсон ажиллаа маш сайн хийхийг л тэр үед талархлын билэгнүүдээс л мэдэрсэн юм. Хүн өөрийн зорьсон бүхнээ өөрт тохиолдсон дарамт бишээр харж үргэлж өөдрөг сайн цагийн төлөөн тэмүүлэх нь чухал гэдгийг гагцхүү би тэр цагаас л сайн мэдэрсэн юм даа. Залуу хүнд зорилго үгүй бол эх оронд ирээдүй үгүй шүү залуусаа

Эх сурвалж: Japan news