Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний мэргэжил гэгддэг "биеэ үнэлэлт"-тэй холбоотой онлайн ертөнцийн сонин хачин мэдээллээс сонирхуулж байна. Энэхүү мэдээллээр садар самуун "биеэ үнэлэлт"-ийг сурталчилсан бус эсрэгээрээ түүхэн зарим нэг баримтуудаас онцолсон болно. №1. Биеэ үнэлэлт нь МЭӨ 2400 жилийн тэртээ эртний Бабилон болон Сумерчуудын соёл иргэншлийн үед бий болсон зүйл бөгөөд Сумерчууд үүнийг "мэргэжил" хэмээн үздэг байжээ.



№2. "Prostitute" гэх нэр томъёог 1970-аад оноос халж Барууны ертөнцөд "Sex Worker" болгосон бөгөөд үүнийг Америкийн зохиолч, найруулагч, биеэ үнэлэгчдийн эрхийг хамгаалагч Кэрол Лэй санаачлан ийнхүү томъёолох болсон байна.



№3. Дундад зууны үеийн хуульч Йохан Түтоникусын тодорхойлсноор 23.000 ба түүнээс дээш хүнтэй энгэр зөрүүлсэн эмэгтэйг "биеэ үнэлэгч" гэж үзнэ гэсэн байна. Энэ тухай "Time" сэтгүүлийн 1971 оны дугаарт бичсэн байсан бөгөөд зарим хүмүүс 40 - 60 хүнтэй энгэр зөрүүлсэн бол биеэ үнэлэгч гэнэ гэж үзжээ. №4. Судлаачдын олж мэдсэнээр биеэ үнэлэлтийн 25 төрөл байдаг бөгөөд үүнд утсаар, массаж хийх, "Web - Cam"-аар харилцах, харах ба гудманд, эмсийн хүрээлэнд гэх зэргийг нэрлэжээ.



№5. Орчин цагт биеэ үнэлж эхлэх дундаж нас 14 байгаа тухай судлаачид тэмдэглэсэн байдаг ч зарим оронд энэ тоо 11 байгаа юм. Түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн залуу биеэ үнэлэгчдийг Тиберусын эзэнт гүрний үед 7 настайгаас нь эхлэн бэлтгэдэг байсан бөгөөд энэ нь эмс охид бус нялх хөвгүүд байсан юм байна.



Энэ тухай "The Twelve Caesars" номд бичсэн байсан ба хөвгүүдийг "жараахай" гэж нэрлээд зогсохгүй үйлчлүүлэгчдэд массаж хийх, бэлэг эрхтнийг нь үмхэх гэхчилэнгээр сургадаг байжээ. №6. Улс орон бүрт нийгмийн тулгамдсан энэ асуудлыг харилцан адилгүй өнцгөөс авч үздэг ба Хойд Солонгос, Саудын Араб ба Иранд биеэ үнэлэх нь гэмт хэрэгт тооцогддог ба үхлийн ял оноодог байна. Түүнчлэн Хонг Конгд бие үнэлэгч нь зөвхөн өөрийнхөө гэрт л биеэ үнэлэхийг зөвшөөрсөн ба эмсийн хүрээлэн явах хориотой аж.



№7. Эрт цагт Түвдэд нутгийн бүх охид эмэгтэйчүүдийнхээ биеийг нь үнэлүүлдэг хууль олон жилийн өмнө ноёрхож байсан бөгөөд энэ нь тэднийг гэрлэхээсээ өмнө сексийн туршлага, сексийн амтыг таашааж сургахад чиглэгдэж байсан гэдэг. Харин Германы Тюүтон омогт биеэ үнэлэх хориотой ба биеэ үнэлж байгаад баригдвал өтгөн ялгадсан дунд боомилж хөнөөдөг хуультай байжээ. №8. Эрчүүдийн 70% нь амьдралдаа хамгийн багадаа л гэхэд нэг удаа биеэ үнэлэгчтэй сүлбэлдсэн байдаг бөгөөд зарим оронд эрчүүдийн 20% - 30% нь биеэ үнэлэгч байдаг байна.

№9.
"The National Task Force on Prostitution" байгууллагаас гаргасан статистик мэдээллээр АНУ-д 1 сая гаруй биеэ үнэлэгч байдаг гэсэн бол харин ОХУ-д 700.000 - 3 сая байдаг тухай Марина Образковагийн нийтлэлд бичжээ.



№10. Судалгаагаар Лондонгийн биеэ үнэлэгчдийн 50% нь үйлчлүүлэгчтэйгээ гэрлэх эсвэл сексийн хамтрагч болж хамтран амьдардаг гэнэ. №11. АНУ-д биеэ үнэлэх бизнесээс жилдээ л гэхэд $14.5 тэрбум ам.доллар олдог бол дэлхий дахинд $186 тэрбум ам.долларын ашиг олдог гэнэ. Дэлхийн зарим улс оронд жил бүр $7.5 сая ам.долларыг биеэ үнэлэлтийг хянан зохицуулах ажиллагаанд төсөвлөдөг байна.



№12. Швейцарьт биеэ үнэлэх явдлыг хуулиа зөвшөөрч "мэргэжил" гэсэн утгаар нь авч үздэг ба биеэ үнэлэгчид шөнө бүр үйлдсэн ажлынхаа дараа $5.39 ам.долларын татварыг байнга төлөх ёстой байдаг юм байна. Эх сурвалжид бичсэнээр албан ёсны бүртгэлтэй 14.000 орчим биеэ үнэлэгч Швейцарит байдаг бөгөөд нэг үйлчлүүлэгчид багадаа л гэхэд $100 ам.доллараар үйлчилдэг байна. №13. Жүжигчин Жулия Робертс бол "Хөөрхөн хүүхэн" кинонд гардаг биеэ үнэлэгч Вивианы дүрд тоглохыг зөвшөөрсөн цор ганц жүжигчин бөгөөд кино багийнхан энэ хүсэлтийг түүнээс гадна 80.000 эмэгтэй жүжигчдэд илгээсэн ч харамсалтай нь бүгд саналыг хүлээж аваагүй байна. Тухайлбал, Ума Турман, Сара Жессика Паркер, Жоди Фостер, Мэг Райн, Сандра Баллок, Мадонна, Брүүк Шилдс гэх зэрэг олны танил жүжигчдэд санал тавьсан нь бүтэлгүйтсэн ажээ. №14. Лалын шашинтай зарим оронд, ялангуяа Шиад биеэ үнэлэх нь түгээмэл болжээ. Тэд биеэ үнэлэх эл явдлыг "нэг шөнийн гэрлэлт" гэж нэрлэдэг бөгөөд хуримын инж болгож нэг шөнө "секс" хийхийг зөвшөөрсөн эрх бүхий цаас өгдөг гэнэ.



№15. Дэлхийн хамгийн хөгшин биеэ үнэлэгчээр Амстердамын ихэр эгч дүүс болох Лүз ба Мартин Фокенсийг нэрлэж болох ба тэд 50 жил биеэ үнэлжээ. Тэд энэ хгацаанд 355.000 хүнд үйлчилсэн байдаг бөгөөд тэтгэвэрт гарч байгаа тухайгаа өнгөрөгч 3 сард нийтэд мэдэгдсэн билээ. №16. Хамгийн анхны эмсийн хүрээлэнг Грекийн хуульч Солон МЭӨ 549 онд Афинд байгуулж байсан бөгөөд ажиглагч Зинарчусын бичсэнээр: Энэхүү эмсийн хүрээлэнд төгс галбир, төгөлдөр гоо төрхөөрөө гайхагдсан олон сайхан охид бүсгүйчүүд байх агаад тарган туранхай, өндөр нам гээд өөрийн хүссэнээ сонгох өргөн сонголттой ажээ. Цээж нүцгэн тэд ээлж ээлжээр байраа сэлгэж олны харааг булаах агаад ахмад настай үйлчлүүлэгчийг "Daddy", харин насаар дүү эрчүүдийг "Lover Boy" гэж дуудах ажээ. Энд маш бага өртгөөр өглөөнөөс үдэш хүртэл ханатлаа зугаацах боломж цөм бий юм гэжээ.



№17. Харин дэлхий дээрх хамгийн томоохонд тооцогдох эмсийн хүрээлэн нь XIX зууны эцсээр Сан Францискод баригдаж байсан бөгөөд энэ нь 450 өрөөтэй, "U" хэлбэрийн дөрвөн давхар өргөө байсан гэнэ. №18. Хамгийн үнэтэй биеэ үнэлэгчээр Грекийн үзэсгэлэнт хатагтай Ламиаг нэрлэсэн байх агаад тэрээр Македоны хаан Димитрийд (337 - 283 BC) үйлчилдэг байсан бөгөөд 25.8 кг алтан гулдмайтай дүйцэхүйц үнэтэй нэгэн байжээ. Энэ нь нэг унц нь өдгөө $313 ам.доллараар арилжаалагдах үнэ цэнэ бөгөөд түүний тухай эл тэмдэглэлийг түүхч Плутарх бичиж үлдээжээ. №19. Эх сурвалжид өгүүлснээр Хубилай (1215 - 1294) хааны тухай ийн бичсэн нь, тэрээр 10.000 гаруй зочдоор хүрээлүүлж нүсэр их найрыг хийдэг байсан бөгөөд 300 онгон охидыг сонгон авч гэргийгээ болгодог байсан гэнэ. Түүнчлэн тэрээр 2 жил тутам эхнэрээ солидог байсан бөгөөд 4 - 500 гаруй гэргий, нууц амрагтай байсан гэлцдэг гэжээ. Энэ мэтчилэн харийн судлаачдын дунд Монгол хаадуудын тухай цөөнгүй хачирхалтай баримтууд тэмдэглэгдсэн байх аж.