7 жилд 5 улс орныг!

Энэхүү мэдэгдлийг АНУ-ын армийн генерал асан Уэсли Кэнн Кларк 2007 оны 3-р сарын 2-нд “Democracy, Now!” (Ардчиллыг Одоо!) гэдэг нэвтрүүлгийн телехөтлөгч Эми Гуудманд өгсөн ярилцлагадаа хийсэн байна.

Орчуулга нь:

Бид 7 жилд 5 улс орныг эзэрхийлэн түрэмгийлнэ!

Тэр үед [2001 оны] 9-р сарын 11-нээс хойш 10-аадхан хоног өнгөрөөд байсан. Би Рамсфельдтэй, Пол Вульфовецтэй уулзахаар Пентагон (АНУ-ын батлан хамгаалах яам) –нд ирээд байсан юм.

Тэгээд дараа нь би урьд нь хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзахаар доошоо бууж ирсэн. Нэг генерал намайг дуудаад - Сэр! Бидэнд ярих юм байна. Та миний өрөөгөөр түр ороод гарахгүй юу гэж хэлсэн.

Би – Таны цагийг үрэх хүсэлгүй байна гэж хэлсэн. Харин тэр – Үгүй ээ, үгүй. Санаа зоволтгүй гэж хэлсэн.

Тэгээд ороод тэрээр – Бид нар нэг шийдвэр гаргачихаад байгаа шүү. Бид Ирак уруу дайрч нэг дайн эхлэх гэж байгаа гэж надад мэдээлсэн. Тэр үед 9-р сарын 20-д дөнгөж гараад явж байсан...

Бид хэрэв Ирактай дайн хийх гэж байгаа юм бол чухам яагаад тэр вэ?! гэж би түүнээс асуусан.

Харин тэр – Би мэдэхгүй ээ! гэсэн. Тэд [дарга нар] чухам юу хийж байгаагаа мэдэж байгаа байх гэж би бодож байна... гэж тэр хэлж байсан.

Би түүнээс - Бид нар Саддамыг Аль-Кайдатай холбоотой болохыг нь илрүүлсэн юм уу гэж асуусан. Тэрээр – Үгүй ээ, үгүй! Энэ чиглэлд ямар нэг юм юу ч олоогүй байгаа. Тэд [манай удирдлага] зүгээр л шууд Ирактай дайн эхлэхээр шийдсэн байна шүү дээ гэж тэр надад хэлсэн.

Тэрээр энэ бүхэн нэг ийм юм л болчихоод байна гэж би бодож байна гэж ярьж байсан:

- Бид энэ "террористууд"-тай юу хийхээ мэдэхгүй байна, гэхдээ бид зэвсэг сайтай учир ямар ч улсын засгийн газруудыг түлхэн унагаж чадна гэж [манай удирдлага] үзэж байгаа юм байна гэж би бодож байна гэж тэр надад ярьж байсан.

Ингээд би хэд хоногийн дараа түүний өрөөнд нь дахин нэг орсон юм. Тэр үед бид нар Афганистаныг аль эрт бөмбөгдөөд эхэлчихсэн байсан. Би түүнээс – Бид чинь тэгээд Ирактай дайн эхлэхийг завдаж байгаа хэвээрээ юү гэж асуусан.

Тэрбээр – Бүх зүйл бүр хамаагүй муу болчихоод байнаа гэж хэлээд ширээн дээрээсээ нэг баримт бичгийг авч надад үзүүлсэн. Тэр надад “дөнгөж сая энэ санамж бичгийг би хүлээн аваад байна. Энэхүү баримт бичигт бид нар хэрхэн яаж 7 жилд Хойд Африкийн 5 улсыг эзлэж авах тухай бичсэн байна” гэж надад тайлбарлаж байсан.

Эхлээд Ирак дараа нь Сири, Ливан, Ливи, Сомали, Судан, үүний дараа Ираны ээлж ирнэ гэж тэр надад хэлж байсан........?!!

ОДОО ОЙРХИ ДОРНОДОД БОЛЖ БАЙГАА “АРАБЫН ХАВАР” + “ХУВЬСГАЛ” + “ДАРАНГУЙЛАГЧИЙН ЭСРЭГ АРД ТҮМНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БОСЛОГО” ГЭГЧИЙН ЦААД ҮНЭН НҮҮР ЦАРАЙ ИЙМ Л ЮМ.

Харин манай "ардчилсан" + "чөлөөт" гэгч сэтгүүлчид хаанаас юуг сохроор хуулж бичиж ярьж монголын нийгэм дэх цагаан хоолой нь болж улиглаж байгаа билээ?!!

Энэ ардчилал гэдэг чинь шал өөр далд зорилгыг халхлах шалтаг, халхавч төдий эд юм биш үү?! Харин бид хавтгайдаа сургаар "итгэчихсэн" тэгээд найдчихсан, яг л "морь унасан толгойгүй" хүмүүс гэж үү?

ubman.mn