Дэлхийн нөлөө бүхий томоохон улс орнуудын хувьд нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц онцгой байр суурь эзэлдэг. Энэхүү хөлөг нь шумбагч онгоцны нэгэн адил зөвхөн дайн байлдааны зориулалтаар бүтээгдсэн байна. Британы тэнгисийн хүчин дэлхийн 1-р дайн үед нисэх онгоц тээвэрлэгчийг анх туршиж байв. Тэд худалдааны хөлөг онгоцны тавцанд нисэх онгоц хөөрөх зурвас бүхий тавцанг байрлуулсан нь анхны завгар болжээ. Удалгүй 1-р дайн дуусч Англичуудын халааг АНУ болон Япон улсууд хэрэгжүүлэн АНУ нүүрс тээвэрлэгч хөлөг онгоцыг ашигласан бол Япончууд 1922 "Хосё" нэртэй бие даасан нисэх онгоц тээвэрлэгчийг цэргийн ажиллагаанд оруулжээ.
Зураг #1 Зураг #2 Тээвэрлэгчийн хөлгийн хэмжээ харилцан адилгүй байдаг. Тэр хэрээр хүчин чадал, хурд туулах чадвар нь хоорондоо ялгаатай. Зураг #3 Зураг #4 Тээвэрлэгчийг дагалдан явах байлдааны хөлөг онгоц. Зураг #5 Нисэх онгоц тээвэрлэгчийн дээрээ харагдах байдал. Зураг #6 Зураг #7 Зураг #8 Зураг #9 Нисэх онгоц тээвэрлэгч. Дэлхийн 2-р дайн эхэлсэнээр АНУ улс Япон улстай. Англи улс Герман улстай далай дээр хүч чадвараа өрсөлдөх хэрэгтэй болсон юм. Эдгээр улсуудад хуурай замын цэргийн үйл ажиллагаа чухал байсан боловч тэнгисийн цэргийн ажиллагаандаа анхаарлаа хандуулж байсан нь өнөөгийн нисэх онгоц тээвэрлэгч жинхэнэ дүр төрхөө олоход ихээхэн түлхэц болж өгсөн байдаг. Дайн эхлэхэд оролцогч талуудад тодорхой тооны тээвэрлэгч бий болсон байсан ч тулаанд эсрэг талынхаа дайралтанд өртөж жагсаалаас гарч байв. Байлдааны үед сөнөөгч онгоц талбайгаас хөөрч үүргээ гүйцэтгээд буцах үед шатахууны савын хэмжээнээс шалтгаалан түлшгүй газарт унах тохиолдол хэвийн үзэгдэл байв. Онгоц хөөрөхөөс өмнө шатахуунаа дүүргээд нисэх боловч энэ нь тулаанд олон манавер хийх үед шатахууны зарцуулалтын хэмжээ нэмэгддэг байна. Сөнөөгч онгоц нь хамгийн богино хугацаанд эсрэг талдаа үлэмж хэмжээний хохирол учруулж чаддаг нь тээвэрлэгч хөлөг онгоцыг зайлшгүй бий болгож сайжруулах хэрэгцээг үүсгэсэн байна. Зураг #10 Тулалдаанд тээвэрлэгч хөлөг онгоцыг олон тооны байлдааны хөлөг онгоц дагалдаж явдаг. Тэдгээр хөлөг онгоцны багийнхантай нийлээд цэргийн үлэмж их хүч нэг дор байдаг онцлогтой. Зураг #11 Тээвэрлэгч онгоцны ерөнхий байдал. Зураг #12 Тээвэрлэгч ийнхүү цаг үеийн шаардлагаар үүссэнээс хойш тасралтгүй завгар хийц, туулах хүчин чадал, багтаамж, тоноглол нь шинэчилэгдсээр ирсэн. Дэлхийн томоохон гүрнүүд тээвэрлэгч хөлгийг эзэмшдэг. Хамгийн олон тээвэрлэгчтэй улс бол одоогийн байдлаар АНУ болоод байгаа. Тус улсын хамгийн том тээвэрлэгч "Энтерпрайз" -ын багийн бүрэлдэхүүнд 4 мянга гаруй хүн байдаг. Тээвэрлэгчийн урт 342,3 метр атомын 210 Мвт-ын хүчин чадалтай, түлш цэнэглэсэнээс хойш сая гаруй миль туулах боломжтой. Хөлгийн тавцан дээр байлдааны 60 онгоц болон цөөн биш тооны нисдэг тэрэг байрлах ба шаардлагатай тохиолдолд түүнийг пуужингийн крейсер, атомын шумбагч, далавчит пуужин болон мин тээгчид, бусад хөлөг дагалдаж явдаг байна. АНУ-ын тээвэрлэгч хөлгүүдийн байршил дэлхийн байдлыг тодорхойлдог гэж цэргийн шинжээчид үздэг. Тус улсын тээвэрлэгч очсон газарт ямар нэгэн юм болно гэсэн дохиог өгч байдаг гэсэн дүгнэлтийг ОУ-н ажиглагчид байнга хийдэг билээ. Тээвэрлэгч нь цэргийн ажиллагаанд асар их үүрэгтэй. Хэдийгээр тээвэрлэгч бэлэн боллоо ч алба хаах цэргийн мэргэжилтэнг бэлтгэхэд хугацаа их зарцуулагддаг. Усан цэргүүд далайн үл мэдэг дайвалзах, жингүүдэлж байгаа мэт санагдах мэдрэмжүүдэд хэдийн дасчихсан байдаг бол нисгэгчдийн хувьд дайвалзах орчинд даслаа гэхэд тавцангаас хөөрөх агшин газраас хөөрөх үеэс өөр байдаг байна. Нисэх онгоц хөөрөх, буух сургуулилтыг гүйцэтгэхэд бие хүнээс асар их тэвчээр, зориг шаарддаг. Учир нь усны гадаргуу дээрх биеийн тэнцвэр хөрсний гадаргуу дээрх тэнцвэр хоёрын хооронд ялгаатай байдаг байна. Хүйтэн дайн эхэлсэнээр цөмийн зэвсэг гэгч хүн төрлөхтөний хувьд аюултай зүйл байсан бол тээвэрлэгч хөлөг түүнээс нэг их дутахгүй эмзэг сэдэв болдог. Зураг #13 Зураг #14 Зураг #15 Зураг #16 Зураг #17 Зураг #18 Зураг #19 Зураг #20 Зураг #21 Зураг #22 Зураг #23 Зураг #24 Зураг #25 Зураг #26 Зураг #27