Өнгөрсөн Даваа гаригт АР ХУДАРГА
киног үзсэн юм. Кино бол таалагдсан. Гэхдээ нэг зүйл таалагдсангүй,
тэгээд зогсохгүй сэтгэл зовоолоо. Зовоосон зүйл нь энэ зураг дээр байна.
Ер нь бол бид юм хийж сурч байна, манай улс хөгжиж байна. Ар Хударга кино бол гоё болсон байна лээ. Гэхдээ ерөнхийдөө нийтлэг Голливудын зодоонтой, гэмт хэрэгтэй кинотой төстэй санагдсан. Гагцхүү гол дүрүүд болон үйл явдал өрнөж буй газар болон ахуй нь Монгол болохоор бидний сэтгэхүйд ойр буугаад байх шиг.
Гэхдээ миний хэлэх гэсэн гол асуудал бол кинонд биш, энэ зурган дээр байгаа хүүхэд. Ямар ч фильмд гарч буй агуулгаас нь хамаараад эцэг, эхчүүдэд болон кинотеатрын ажилтнуудад зориулан АНХААРУУЛАН насны хязгаар зааж өгдөг. Гэтэл энэ хязгаар өнөөдөр Монголын нийгэмд, Монголын кинотеатруудад үйлчилэхгүй байна. Энэнд эцэг, эхчүүд, кинотеатрын ажилтнууд буруутай.
АР ХУДАРГА киноны агуулга бол ерөнхийдөө ГЭМТ ХЭРЭГ, СЕКС, ХҮЧИРХИЙЛЭЛ, ХАР ТАМХИ, ЗОДООН, НҮДЭЭН, БИЕЭ ҮНЭЛЭЛТ, ХҮНИЙ НАЙМАА, ШОРОНГИЙН тухай. Гэтэл насанд хүрсэн хүмүүст зориулсан ийм агуулгатай киног 3 настай хүүхэдтэйгээ хамт ороод үзэж байгааг хараад маш их эмзэглэлээ.
Монголчууд бид "ХҮҮХДИЙН НҮДИЙГ ХАЙРЛА" гэдэг. Энэ нь харах ёстой зүйлийг нь харах ёстой насанд харуул, мэдэх ёстой зүйлийг нь мэдэх ёстой насанд мэдүүл гэсэн утгатай. Энэ нь үндсэндээ, өнөөгийн эцэг, эхчүүд хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх, хайрлах ямар ч мэдлэггүй, боловсролгүй байгааг харуулж байгаа мэт. Хүүхдээ хайрлаж байна, эрхлүүлж байна гээд дараалан 5 маружин идүүлж байгаатай таарч байсан. Тэр нь хор л болно шүү дээ. Төр засаг нь ч хүүхдийн гэсэн бүхнийг мөнгөний төлөө бизнесийнхэнтэйгээ хамтраад дээрэмдчихсэн байдалтай л байна.
Сэтгэл Судлалын Шинжлэх Ухаанд бага насандаа харахгүй ёсгүй зүйлээ харах ёсгүй цагтаа харснаас болж тухайн хүүхдийн сэтгэлзүй, сэтгэл, далд ухамсарт гэмтэл буюу #trauma бий болж тэр нь ирээдүйд маш ноцтойгоор илэрч маш том асуудал үүсгэдгийг нотолсон.
Бүх л гэмт хэрэгтэн, гаж донтон, цуврал алуурчдын намтар болон бага насыг судлаад үзвэл тэд бага насандаа хүчирхийлэлд автсан, аль эсвэл хүчирхийллийг нүдээр харж хүчирхийллийн гэрч болсон байдаг.
Тэгээд би тэвчилгүй зургийг нь авсан юм. Хүний нэр төрд халдахгүй, хүүхдийн ирээдүйг баллахгүй гэсэндээ зургийг араас нь авсан юм. Хүүхдийн, хүүхдийн эцгийн царайг гаргаагүй.
Эндээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хүүхэд өсгөнө, хүмүүжүүлнэ гэдэг тоглоом биш, маш нарийн ухаан, технологи, мэдлэг шаарддаг. Ийм боловсрол манай зарим эцэг эхчүүдэд алга. Өөрөө хүн болоогүй, хүүхэд хэвээрээ байж хүүхэд төрүүлсээр хүүхдийг ирээдүйг, цаашлаад Монголын ирээдүйг баллаж байна. Хүүхэд туршилтын туулай биш шүү дээ. Хүүхэдтэйгээ хамт ийм кино үзснээрээ хүүхдийнхээ ирээдүйд, оюун санаанд нь ямар аймшигтай гэмтэл учруулж байгаагаа мэдэхгүй хүмүүс нэлээн байна. Кинон дундуур хүүхдүүд уйлж, кино дуусаад гарахад хүүхдээ тэвэрсэн хэд хэдэн эцэг, эхчүүдтэй таарсан.
Хүүхэдтэйгээ хамт АР ХУДАРГЫГ үзэж байхын оронд хүүхэддээ ХАНС АНДЕРСОНЫ дэлхийн шилдэг үлгэрүүд, ДАШДОНДОГ гуайн зохиосон гайхалтай Монгол үлгэрүүдийг уншиж өгсөн бол хүүхдийн ирээдүйд ямар хэрэгтэй бөгөөд тухайн хүүхэд сэтгэлзүй, оюун санааны хувьд ямар эрүүл өсч торних байсан бол?
Энэ жижиг асуудал биш, маш том асуудал. Бид архи, тамхи авахдаа, шоудахдаа, амралтанд очиж архидахдаа гар татддаггүй хэрнээ ном худалдаж авахдаа үнэтэй байна гэдэг, эсвэл үнэгүй авах гэдгээ хэзээ болих вэ?
Энийг хараад би өөрийгөө зүгээр суух ёсгүй юм байна гэж үзэн өөртөө лай хураан маргааш залуу ЭЦЭГ, ЭХЧҮҮДЭД болон хүүхдүүдэд зориулан клубынхээ 47р НОМЫН БАГА ХУРАЛДАЙГАА хийхээр шийдсэн юм. Уулзалтын зочноор МУСГЗ, МЗЭ-ийн шагналт, хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуайг урьсан. Гэтэл харамсалтай нь эцэг, эхчүүдийн хандалт, хандлага маш тааруу байна. Гэхдээ ямартай ч зорьсон, санаачилсан ажлаа хийнэ. Угаасаа хийнэ гэж зорьсон зүйлээсээ ухарч үзээгүй.
Дашдондог гуайн үлгэрүүдийг уншиж үзлээ. Хүүхдэд гэлтгүй надад хүртэл маш их таалагдсныг нуугаад яахав. Угаасаа би хүүхдийн зохиол унших дуртайг хэлэх үү. Түүний бичсэн үлгэрүүд үнэхээр уншууртай санагдсан. Тэрээр маргааш хүүхдийг хэрхэн багаас нь номонд дуртай болгох, номтой нөхөрлүүлэх талаар ярих ба хамгийн гол нь тухайн хүүхдэд ямар насанд нь ямар мэдээлэл, мэдлэгийг ямар хэлбэрээр өгөх талаар соён гэгээрлийн яриаг эцэг, эхчүүдтэй хийх юм.
Эдийн засаг хямарсан гээд байгаа. Гэтэл RiverBeach дээр саяхан болсон шоу хүнээр пиг дүүрч, зарж байсан архи, пиво нь хүртэл дууссан сурагтай. Шоудах болохоор мөнгө олддог, ном авах, сургалтанд суух болохоор мөнгө олддоггүй юм гэж үү? Хэзээ болтол хүүхдээсээ харамласаар, хүүхдийн гэсэн тодотголтой болгоныг дээрэмдсээр байх вэ?
Бид ер нь улсын ирээдүй болсон, бидний үргэлжилэл болсон хүүхдүүддээ хэр анхаарч байна вэ? Тэдэндээ хэр их мөнгө, цаг заваа зориулж байна вэ?

Н.Хүлгэн