Бид телевизийн олон ангит цувралуудыг том жижиггvй шимтэн vздэг. Гэтэл нэг л мэдсэн нєгєє зурагт гээч гайхал чинь бидний vр удмыг "хvмvvжvvлээд" эхэлчихэж. Саяхан хэсэг бяцхан хvvхдийн vзсэн киногоо дуурайж ихэд хєгжилтэйгээр тоглож байхыг харлаа. "Надад нєхрєє зээлээч", "Чи миний нууц амраг шvv", "Одоо хоёулаа хайрын тулгалт хийе" хэмээлдэн шуугиж, согтуу хvн болон наадацгааж байх юм. Энэ нь юу хэлээд байна вэ?


Кино амьдралаас гараад байна уу, амьдрал киноноос ургаад байна уу гэдэг эргэлзээ тєрvvлээд байна. Ийнхvv тоглож єссєн хvvхдvvд нэг л єдєр ярьсан зvйлсээ ойлгоод, амьдрал гээчийг дан хар бараанаар тєсєєлчих вий гэсэн эмзэглэл тєрнє. Насанд хvрсэн хойно нь энэ бvхэн дасал болчихоод амьдрал нь нэг иймэрхvv єрєєсгєл єнгєрвєл яанаа, та минь. Бас болоогvй, насанд хvрэгчид нь хvртэл єєрсдєє тэр «савангийн дууриуд»-даа бvр автчихсан. Солонгос цувралыг vзсээр байгаад эрчvvд нь хvvхэмсэг занд суралцаж, амьдралдаа хэрэгжvvлэх шинэ, шинэ арга технологитой болоод байгаа гэх. Хvvхнvvд ч бас яаж зvгээр байх вэ гэсэн шиг, эрчvvд єєрсдийг нь хуураад байхаар дутахгvй «vзэлцдэг» болсон зэрэг олон зvйл єгvvлж болохоор байна.

Vр хvvхдийнхээ ирээдvйд санаа зовнидог бvх эрхмvvд vvнд анхаарууштай. Энэ мэт ойр зуурын асуудлыг орхигдуулаад баймааргvй л байна. Уг нь манай монголчууд эрт дээр vеэсээ vр ачаа хvмvvжvvлдэг євєрмєц сайхан аргуудтай байсаар ирсэн. Хєгжил гээч гайхамшиг нь араасаа аль хэдийнэ сvvдэр дагуулаад эхэлчихсэн нь энэ биз. Манайхан шаардах зvйл дээрээ их сайн. Сав л хийвэл Америкт тэгдэг гэж ярих дуртай. Ийм байтлаа єєрсдєєсєє шалтгаалах хамаг хэрэгтэйг нь орхигдууддаг зуршилтаи хvмvvс юм. Тэндэхийн хvvхдvvд л гэхэд хязгаартай цагаар, єєрт зориулсан нэвтрvvлгээ vздэг. Унтах цаг нь ч хуваарьтай. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хvvхдээ буруу мэдээлэл авахгvй байх тал дээр хангалттай хяналт тавьж чаддаг байх юм.

Иймэрхvv энгийн хэрэгжvvлчих бололцоотой ажлыг хойш тавих шаардлага бидэнд ер алга. Vvнээс хойш, тvvнээс цааш vзэж харах юмнаас нь авахуулаад хэл яриаг нь сайтар ажиглан дvгнэлт хийж, бага дээр нь засч авах нэн шаардлагатайг дээрх явдлууд харуулж байна. Монголчууд бидний ирээдvй гагцхvv єєрсдєєс минь шалтгаална шvv дээ.

Х.Оюунтуяа
Дугаар 124/124/