Та нэгэн хэвийн амьдралаар амьдрахаасаа залхаж байна уу? Өдөр тутмынхаа үйлдлүүдийг өөрчилье гэсэн ч альнаас эхлэхээ нэг л ойлгохгүй байна уу? Тийм бол доорх бичсэн зүйл танд бага ч гэсэн хэрэг болох байх гэж найдаж байна. 7 хоног ч хамаагүй хэрэгжүүлж үзээрэй. Сайхан санагдах болно.



1. Өглөө 06.00 цагаас бос. Эрт босон өөртөө хэрэгтэй зүйлсээ хий. Хийх зүйл байхгүй бол ядаж ирээдүйгээ сайхнаар төсөөлөн хэвтээрэй.

2. Өдөртөө дор хаяж 30 минь дасгал хийх. Өглөө дасгал хийвэл өдрийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлэх болно.

3. Үргэлж инээмсгэл. Юу ч тохиолдсон инээ, аяандаа бурхан чамайг зовоохоос залхах болно гэдэг үг байдгыг санаарай.

4. Судалж байгаа хэлээрээ ядаж 10 минут ном унших. Ойлгохгүй байсан ч уншаад л бай. Хэд хоногын дараагаас ойлгодог болно.

5. 7 хоногт 1 удаа сурч байгаа хэл дэрээ кино үз. Сонсголыг чинь сайжруулах болно.

6. Утасныхаа PLAYLIST-д хэдэн гадаад дуу нэмээрэй.

7. Салхинд гэр бүлээрээ гарах. Ядаж үндэсний цэцэрлэгт хүрээлэн орж хөгжилдөөрэй.

8. Мацаг барих. Ходоод , гэдэс цэрэвлэх ач тустай.

9. Гэр бүлийхэндээ амттай хоол хийж өгөх.

10. Оюутан бол ажил хийх.

11. Ямар нэгэн цуглаанд явах. FREE HUG , сайн үйлсийн аян гэх мэт.

12. Хуучин танилтайгаа холбоо тогтоох. Танилтай хүн талын чинээ гэдэг шүүдээ.

13. Өдөр бүр 6-8 цаг унтах. Нойроо бүтэн авах гэдэг хамгийн чухал зүйл. Дараагийн өдрийн эрч хүчийг унтаж байхдаа л хурмтлуулна шүүдээ.

14. Гэрээсээ өөр газар хонох. Гэхдээ чойрон гадуур тэнэх гэсэн үг биш. Хамаатнындаа , найзындаа элдвийг ярилцан инээлдэж хөхрөлдөн байх ч бас сайхан шүү.

15. Хүн бүрт ховорхон ч гэсэн хайртай гэж хэлэх. Хэрвээ та чин сэтгэлээсээ хэлсэн бол дотор чинь нэг л сайхан болох болно.