“Apple”, “Dell”, “Hewlett-Packard” нар хамтран өмнөд Хятадад байдаг цахим бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гол гэрээт үйлдвэр “Foxconn”-д ямар учраас сүүлийн үед дараалсан амиа хорлосон явдлууд гарч байгаагийн учир шалтгааныг олох гэж компаний зүгээс олон арга хэмжээ явуулсан билээ. 2010 он гарснаас хойш Тайваний компанийн Хятадын Шенжен хотод байдаг 300,000 хүн ажилладаг үйлдвэрийн өндөр байшин дээрээс есөн ажилтан унаж, гэмтэж, нас барсан хэрэг гарсан. Тэгвэл компаний удирдлага нэгэн шинэ арга бодож олжээ. Харцгаая.