УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хуульзүйн сайдаар ажиллаж байхдаа хууль зүйн салбарт чамгүй олон шинэчлэл хийсэн билээ.

Тахарын алба гэгчийг байгуулж, Гэмт хэргийн тухай хуулийг салган Эрүүгийн болон Зөрчлийн хууль болгож салгаснаар зөрчлийг эрүүгийн хуулиар яллаж ял ногдуулдаг байсан явдлыг арилгасан.

Цаашлаад маш олон хурандаа цолтонуудтай тэмцэж, албан тушаалын ялгамжгүйгээр цол ахидаг байдлыг арилгасан. Цагдаагийн албаны тухай хууль, ШШГЕГ-ын тухай хууль зэрэг хууль зүйн олон бичиг баримтад салхи оруулсан. Харамсалтай нь түүний хийсэн шинэчлэл энэ салбарт ажиллаж байгаа олон хурандаа нарын эсрэг байсан учраас албан тушаалаа алдахыг хүсээгүй хэсэг бүлэг түүний эсрэг зохион байгуулалттай зүйл хийж Х.Тэмүүжин сайдыг унагахыг оролдож байв.

Гэсэн ч Х.Тэмүүжин өөрөө энэ албан тушаалыг өгч, оронд нь УЕП-ын газрын дарга асан Д.Дорлигжав сонгогдсон юм. Ажлаа авсан даруйдаа Х.Тэмүүжин сайд байхдаа хийсэн бүх шинэчлэлийг эргүүлж, Үндсэн хууль зөрчсөн нэрийдлээр унагах болсон нь энэ хоёр хүний зөрчилдөх шалтгаан болсоор байна. Х.Тэмүүжин гишүүн энэ талаараа “Хууль зүйн салбарт хийгдэж байсан асар олон шинэчлэлийг ухраасан явдалд гурван удаа харамсал илэрхийлмээр байна” хэмээн хэлж байсан удаатай.

Тэгвэл өнөөдөр эрхэм гишүүн мөн л Д.Дорлигжав сайдад хандсан ширүүхэн үгийг өөрийн твиттер хаягаараа дамжуулан жиргэжээ. Тэрбээр, “Сайдын суудалд суулгасан хурандаа нартаа өрөө төлөхийн тулд хууль зүйн шинэчлэлийг баллуурдах ч гэж” хэмээгээд Хуульзүйн байнгын хорооны хуралдаанд хэлсэн үгээ бичлэгээр байршуулжээ. Та доорхи бичлэгээс түүний Хуульзүйн сайдад хандсан хатуухан үгсийг үзнэ үү.

Эх сурвалж: www.mminfo.mn