Намууд ард түмнийг хуурч, сонгох эрхийг нь хүртэл худалдаж авдаг болсонд эмзэглэж буйгаа дараахь байдлаар илэрхийлэхийг хүссэн нэгэн уншигчийнхаа хүсэлтийг биелүүлж байна. Грекийн философич Платоны алдарт "Агуйн тухай сургааль"-ийг нийтлэхийг санал болгосон юм.
Платон энэхүү философийн уран зохиолоо МЭӨ 514 оны үед бичжээ. Сократ багш нь шударга бус шүүхийн шийдвэрийн гайгаар хор уун нас нөгчсөнд Платон ихэд гашууддаг нэгэн байж.
Уг зохиолыг Сократ багш нь Глауконтой ярилцаж буй хэлбэрээр бичсэн юм билээ.
Сократ: - За одоо, хүмүүн бид хэр их боловсорч гэгээрсэн, хэр харанхуй бүдүүлэг болохуйг миний бие ёгтлон харуулъя. Та одоо хэсэг хүн газар доорхи агуйд аж төрж, уг агуйн амаар гэрэл тусч байна гэж төсеөлөгтүн. Энд тэр хүмүүс бага балчир наснаасаа хойш байсан бөгөөд xүзүү, гараа гинжлүүлсэн тул хөдөлж чадахгүй, бас толгойг нь эргүүлж харуулахгүй гэж гинжилсэн учир нэг л зүгт харах бололцоотой юм. Тэдний ар дээхнэ талд нэгэн гал дүрэлзэнэ. Хоригдлууд болон галаас дээш өгссөн нэг зам байна. Замыг дагуулж намхавтар хана барьсан. Тэр нь хүүхэлдэйн театрын жүжигчид урдаа зоогоод, дээгүүp нь хүүхэлдэйгээ гозолзуулж байдаг халхавчтай адил гэмээр.
Глаукон: - За ойлголоо
Сократ: - Тэр ханыг даган олон хүн гартаа мод, чулуу, янз бүрийн зүйлээр хийсэн XүH, амьтны дурс, хөшөө баримал барьсан дүүрсэн олон хүн явна. Тэр хүмүүсийн зарим нь ямар нэгэн юм ярьцгаана, харин зарим нь таг дуугай.
Глаукон: - Та надад маш этгээд сонин зүйл дүрслэн хэллээ. Тэр хоригдлууд миний гайхлыг төрүүлээд байна.
Сократ: - Тэд яг л та бидний нэгэн адил, өер еөрсдийнхөө эсвэл нэг нэгнийхээ сүүдрийг агуй доторхи ханан дээр галын тусгалд олж хардаг байна.
Глаукон: - Үнэн шүү, хэрэв тэд толгойгоо хедөлгөх боломжгүй бол сүүдрээс өөр юу олж харах билээ.
Сократ: - Мөн тэд өнөө хүмүүсийн тээж буй зүйлсийн сүүдрийг л зөвхөн олж харах бус уу?
Глаукон: - Тийм юм.
Сократ: - Хэрэв тэд өөр хоорондоо ярилцах боломжтойг энд бодолцвоос тэд өөрсдийн нь урд үзэгдэж буй зүйлсийг нэрлэхдээ зөвхөн таамаглаж байдаг нь арга буюу.
Глаукон: -Тийм ээ,тэр бас үнэн.
Сократ: - Тэгээд цааш нь энэ шоронд дуу чимээ гарахуйд нэг ханаас нөгөөд цуурайтдаг гэж төсөөлбөл, хэн нэгэн тээш зөөгч хүний хэлсэн зүйлийг хоригдлууд сонсохдоо өнгөрч яваа сүүдрээс нь нь дуу авиа гарч байна гэж төсөөлөх нь аргагүй бус уу?
Глаукон: -Мэтгэлцэх аргагүй үнэн хэллээ.
Сократ: - Тэдний хувьд үнэн гэдэг бол юмс үзэгдлийн зөвхөн сүүдэр л байхаас өөр юу ч биш юм.
Глаукон: - Тэр бол тодорхой.
Сократ: - За тэгээд цааш нь сонсогтун. Хэрэв хоригдлуудыг суллаж, алдаа төөрөгдлөөс нь ангижруулвал ямар үр дагавар гарахыг бод. Эхлээд хоригдлуудын хэн нэгнийг чөлөөлж, хүчээр албадан хөл дээр нь босгоод толгойг нь эргүүлэн гэрлийн зүг харуулж, тийш нь алхуулах болвол түүний нүд нь чилээж хурц гэрэлд, урьд өмнө нь үздэг байсан бодит үнэн дүр төрхийг харах чадал мөхөсдөнө. Тэгээд хэн нэгэн хүн түүнд түүний урьд харж байсан зүйлс бол хоосон хуурмаг, харин одоо тэр үнэн бодит амьдрал гэж юу болохыг ойртон үзэж, өөрийн нүдээр жинхэнэ үнэний оршлыг харах тусам түүний хараа саруул болно гэж хэлвэл тэр хүн хариуд нь юу хэмээх бол? Мөн түүний зааварлагч нь замд дайралдах зүйлс руу зааж тэднийг нэрлэхийг шаардвал, тэр хүн будилж самуурахгүй гэж үү? Одоо түүнд үзүүлж буй юмс үзэгдлүүдээс түүний урьд харж дассан сүүдрүүд илүү үнэн бодитой мэт түүнд санагдах бус уу?
Глаукон: - Хавьгүй үнэн санагдана.
Сократ: - Хэрэв түүнийг гэрлийн өөд эгцлэн харуулваас түүний нүд өвдөж, өвдсөндөө болоод өөрийнхөө харж чаддаг зүйлс буюу одоо түүнд үзүүлж буй зүйлээс илүү өөрт үнэн бодитой санагдах сүүдрийн зүг харах нь зүй бус уу?
Глаукон: - Тэр үнэн.
Сократ: - Мөн цааш нь бодоод үз. Түүнийг хүчээр эгц босоо өндөрлөгт чирж авчраад хурц гэрлээр шарах наран авхайн өмнө барьж зогсоовол тэр хүн өвдөн шаналж, хилэгнэн уурсахгүй гэж үү? Гэрэл руу ойртох тусам түүний нүд нь гялбаж одоо бодит үнэн гэж буй юмс үзэгдлийн алийг ч харж үл чадна.
Глаукон: - Бүгдийг нэг агшинд, тэр дор нь харж чадахгүй биз ээ.
Сократ: - Тэрбээр гадаад ертөнцийн юмс үзэгдэлд дасан зохицож сурах хэрэгтэй болно. Эхлээд тэр сүүдрийг хамгийн сайн харах бөгөөд дараа нь хүн болоод бусад зүйлсийн тусгалыг усанд харж, дараа нь тэр юмс үзэгдлийг жинхэнэ бодитоор нь харна. Удаалж тэр саран, одод, гялалзах тэнгэрийн гэгээг үзнэ. Төдөлгүй тэр шөнийн цагт одод тэнгэрийг өдрийн нар, нарны гэрлийг xapaxaac илүү сайн харах болно.
Глаукон: - Эргэлзэх юмгүй.
Сократ: - Хамгийн эцэст тэр нарыг харж чадна. Нарны тусгалыг усанд биш, өөр хаана ч биш харин зохих газарт нь харж, нарыг байгаа байгаагаар нь ажин харах болно.
Глаукон: - Эргэлзээгүй үнэн.
Сократ: - Дараа нь тэр нар л улирал болоод он жилүүдийг зохицуулж, ертөнцийн үзэгдэж харагдах бүхий л зүйлсийг тэтгэн ивээгч нь бөгөөд нэг талаасаа тэр өөрөө, мөн нөхдийнх нь ч харж дассан зүйлсийг бий болгогч, үндэс шалтгаан нь мөн болохыг таньж, учирлан бясалгах болно.
Глаукон: - Илэрхий байна. Тэр эхлээд нарыг харж дараа нь түүний тухай бодож бясалгана.
Сократ: - Тэгээд тэр хуучин ахуй амьдрал, агуй болоод хоригдлуудын шинж байдлыг эргэн санахдаа өөрөө ийнхүү гэгээрч боловсорсонд баярлан хөөрч, бусдыгаа өрөвдөнө гэж та бодохгүй байна уу?
Глаукон: - Эргэлзэх зүйлгүй, тэр баярлах л ёстой.
Сократ: - Тэгвэл хоригдлууд өнгөрч яваа сүүдрүүдийг ажаад аль нь түрүүлж явсан, аль нь хойно нь явсан, аль нь хамтдаа явсныг бусдаасаа хамгийн түргэн анзааран харж, улмаар юу болохыг зөгнөж чаддагаараа өрсөлдөн, түрүүлсэн нэгнээ хүндэтгэх заншилтай байв гэж сэтгэвэл тэр гэгээрсэн хүн уралдаанд ялсан хүмүүст атаархаж, тэдний нэр хүнд болоод бусдын бахдал сайшаалыг тоон үзнэ гэж та бодож байна уу? Тэдний арга ухаанаар амьдарч, тэдэн шиг бодож сэтгэснээс бусдыг тэвчин өнгөрөөж, Гомэрийн сургаснаар” Ядуу эзний ядуу боол байсан нь дээр" гэж тэр гэгээрсэн хүмүүн бодох бус уу?
Глаукон: - Тийм ээ, ийм харалган явдлыг хүлээн зөвшөөрч, ийм өрөвдмөөр арга ухаанаар амьдарснаас өөрөөр яаж ч зовж шаналахыг тэр илүүд үзнэ гэж би бодож байна.
Сократ: - Та цааш нь төсөөлж бодно уу. Хэрэв тэр нарны гэрлээс өөрийнхөө хуучин байдалд буцаж ирвэл түүний нүд даруй харанхуйгаар бүpxүүлэх бус уу.
Глаукон: - Тиймээ, тэгэх нь гарцаагүй.
Сократ: - Хэрвээ тэр агуйгаас гарч үзээгүй бусад хоригдлуудтай хамт өнөөх cүүдэp хэмжиж уралдах тэмцээнд өрсөлдвөл хараа нь сул дорой хэвээр, нүд нь харанхуйд дасаж хэвшээгүй (ийм нөхцөлд нүд нь дасаж, харж чаддаг болтол нэлээд их хугацаа хэрэгтэй) тэр олны өмнө хөгөө тарих бус уу? Хүмүүс түүнийг дээш яваад агуйд буцаж ирэхдээ нүдгүй ирсэн тул дээш гарахын тухай бодсоны ч хэрэггүй гэж бодоцгооно. Цаашилбал дахиж хүн суллан явуулж, дээш оргилд дагуулан явахыг завдвал, хэрэгтнийг баривчилж цаазаар авна.
Глаукон: - Асуух зүйл огтхон ч үгүй.
Сократ: - Эрхэм Глаукон минь, энэ ёгтлолыг та бүхэлд нь бидний өмнөх мэтгэлцээний сэдэвт хамаатуулж болно. Шоронгийн vvp бол нүдэнд үзэгдэх ертөнц, галын гэрэл бол нар юм. Хэрэв оргилд xvpэx замыг соён гэгээрлийн ертөнц pvv тэмүүлэх хүмүүний оюун санаа гэж миний мунхаглан бодсоныг та ухан ойлговол та намайг буруугаар ойлгохгүй байх. Харин миний ингэж сэтгэсэн нь зөв эсэхүйг бурхан мэдтүгэй. Гэвч зөв ч бай, буруу ч бай, миний бодлоор бол сайн сайхны тухай үЗЭЛ санаа, мэдлэг гэгээрлийн ертөнцөд хамгийн эцэст илэрч, зөвхөн тодорхой хичээл чармайлтын дүнд үзэгддэг бөгөөд, үзэгдэхдээ гоо сайхан, зөв шударга бүхний ертөнцийг бүтээгчийн амьд жишээ болж, гэрэл гэгээний эцэг, бодит ертөнцийг гийх гэрлийн хаан, соёлт хүн төрөлхтний үнэн болоод учир шалтгааны уг үндэс, язгуур нь болж байдаг байна. Тэгээд энэ нь хүний зүй зохистойгоор хөдлөх хүч болж, нийгмийн болон хувийн амьдралдаа анхаарлаа хандуулах бай нь болдог ажээ.
Глаукон: - Өөрийг тань ойлгож буй хэмжээндээ би тантай санал нэг байна.
Сократ: - Хэрэв бидний энэ ёгтлол зөв гэж бодвоос энэ гайхамшигт мэлмийг олсон хүний оюун санаа дээд ертөнцөд байх үүрдийн хүсэл тэмүүлэлтэй учир мунхаг хүмүүсийн явдалд хутгалдах дургүй байх болно. Үүнд гайхах хэрэггүй, яагаад гэвэл энэ хүсэл эрмэлзэл бол байгалийн жам ёсоор бий болжээ.
Глаукон: - Тиймээ, байгалийн жам юм даа.
Сократ: - Тэнгэрлэг бодол бясалгалын орноос хүний муу ертөнцөд ирээд, нүд нь цавчилж, харанхуй орчинд дасахаасаа өмнө үзэгдэж харагдах юмс зүйлс, эсвэл хууль цаазын сүүдрийн тухай шүүх болон бусад газар заргалдан мэтгэлцэхийг хүчээр тулгуулж, жинхэнэ үнэн мөний цаазыг олж үзээгүй ташаа үзэлтний эсрэг маргаж мэтгэлц гэхэд олны доог болон самгардаж байгаа тэр гэгээрсэн хүнийг хараад гайхах сэтгэл төрөх юу байх билээ?
Глаукон: - Гайхахаас бусад нь л бодогдож байна.
Сократ: - Энгийн мэдрэмжтэй ямар ч хүний нүд харааны цочрол нь хоёр янз болоод тус бүртээ үндэс шалтгаантай гэдгийг мэднэ. Харааны цочрол бол нэг бол гэрэлтэйгээсхаранхуйд ирэхэд, эс бөгөөс харанхуйгаас гэрэлд гарахад үүсэх бөгөөд энэ цочрол нь бие махбодийн нүдэнд ч, оюун санааны мэлмийд ч адил үйлчилнэ. Энэ учир мэдэх ямар ч хүн хараа нь муудаж, будилсан нэгнийг инээхийг урьтал болгохгүй. Харин нүд нь цочирсон тэр хүнээс оюун санаа нь хурц гэрэлтэй орчноос ирээд харанхуй орчинд дасаагүй учир харж чадахгүй байна уу эсвэл харанхуйгаас гэрэлд гараад өдрийн гэрлийн хурцад гялбаж байна уу гэж асууна, Тэгээд тэр хүн өөрийн орчил ертөнцөд адил төвшинд ирсэн нэгнийг гэж тооцож харин нөгөөг нь өрөвдөх буюу. Доод ертөнцөөс гэрэлт ертөнцөд хүрсэн оюун санааг хараад хөгжин инээх сэтгэлд гэрлээс бууж агуйд ирсэн оюун санааг хараад угтан инээгчээс илүү их учир шалтгаан орших буюу.