Энэ зун миний амьдралд тохиолдож байсан хамгийн гайхалтай 45 хоног өнгөрсөн юм . Учир нь итгэмээргүй нэгэн тохиолоор Австрали улсын Аделаида хотыг зорих боломж олдсон . Энэхүү хугацаанд надад юу тохиолдож , би юу үзэж харсан талаараа та бүхэндээ сонирхуулъя.

Гэрийхэн маань Аделаида хотыг зорих уу? гэдэг асуултыг тавихад чихэндээ ч итгээгүй. Үнэхээр гайхалтай санагдаж байж билээ. Зиа тэгээд баярлаад хөөрөөд байж болохгүй хийх ажил , зохицуулах зүйл зөндөө учраас явах бэлтгэлээ хангаж эхэлсэн юм.

# Нэгдүгээрт виз мэдүүлэх асуудал. http://www.vfsglobal.com/australia/mongolia/ энэхүү хаягаар ороход бүх зүйл тодорхой бичээстэй байгаа. Эхний алхамаа хийхэд миний гаргасан хамгийн том алдаа бол цагийг нь тулгаж виз-ээ мэдүүлэх байсан юм. Би виз-ээ захиалчихаад хариу нь гараагүй байхад онгоцныхоо билетийг захиалсан. Учир нь онгоцны билетээ эрт захиалах нь хямд тусдаг. Ингээд явах өдөр дөхөөд байдаг визын хариу ирэхгүй хэдэн өдөр балмагдаж билээ. "Явахаа больдог ч юм билүү " " Билетээ буцаадаг юм билүү " гээд л. Хэрвээ явахаа болихоор болвол 2 хоногийн өмнө билетээ буцаалгах ёстой тэгэхгүй бол төлбөрийг буцаан олгодоггүй юм байна лээ. Би бүтэнсайн өдөр нисэх байсан. "За 5 дах өдөр хүртэл хүлээгээд болохгүй бол билетээ буцааядаа " гэсэн бодолтой байсан. Аз нь шовойж 4 дэх өдрийн орой визын хариу ирсэн. Тэгээд л явах нь тодорхой болсон.

Хэрвээ чи явахаар зэхэж байгаа бол виз ээ эртхэн мэдүүлэх хэрэгтэй шүү.

# Дараагийн том асуудал бол очих айлдаа бэлэг авах. Миний очих айл маш олон жил европын орнуудад амьдарч , сэтгэлгээ , үзэл бодол нь ази хүнээс өөр. Монголчууд хүнд бэлэг өгөхдөө хамгийн түрүүнд хувцас сонгодог. Сурсан зангаараа би ч гэсэн энэ таалагдах байх гэж бодсон хувцаснуудыг сонгосон. Гэхдээ очсон хойно байдал буруугаар эргэсэн. Европчуудын сэтгэлгээнд "хүнд хувцас өгөх " гэсэн ойлголт байхгүй. Хэрвээ чи хувцас өгөх юм бол бараг чамайг гайхах болно. Харин бэлэг дурсгалын зүйлийг илүүд үздэг юм байна лээ.

# Зиа дараагийн асуудал бол "Xэрхэн том онгоцны буудлын учирыг олж хужирыг тунгааж явах вэ?" гэж бодсон. Өмнө нь гадаад дотооруу явж байсан ч гэрийхэнтэй явж байхад ээж аав хаашаа явна дагаад л явдаг байсан. Мөн их анзааргагүй явдаг байснаа ухаарч билээ. Ядаж байхад Австрали улсруу шууд нислэг байхгүй учир Солонгос , Хонг Конг , Сингапур эдгээрийн аль нэгнээр дамжих шаардлагатай болсон. Энэ дундаас Хонг Конгын сонгосон. Хонг Конг нь 500 гаруй gate-тэй бараг л 3-4 минут тутамд нэг онгоц нисэж байдаг маш том онгоцны буудалтай. Хэрхэн аргаа олноо гэж их л айж байлаа. Гэхдээ амьд хүн аргатай гэж болдог л юм байна лээ.

Онгоцонд суухын тулд :

- Дэлгэц дээрээс өөрийнхөө нислэгийг байгаа үгүйг шалгана. Хэрвээ чиний нислэг байвал онгоцны чинь бүртгэл эхэлжээ гэж ойлгож болно. Энэхүү бүртгэл нь онгоц хөөрөхөөс 2-3 цагийн өмнө эхлэх болно.

- Дэлгэцээс бүртгэл хаана явагдаж байгааг хараад бүртгэл явагдаж байгаа цонхруугаа яваарай.

- Бүртгэлийн цонх дээрээ очоод гадаад паспортаа үзүүлэн онгоцны билетээ авах ба ачаагаа өгнө. Хэрвээ чи онгоцоор дамжиж явах гэж байгаа бол ачаагаа хамгийн эцсийн очих газар хүртлээ явуулах хэрэгтэй. Миний хувьд Монголоос шууд Австралируу явуулчихсан. Энэний давуу тал нь эхний буусан газраа ачаагаа авах шаардлагагүй юм.

- Онгоцны билетээ авсан бол шалганаар гарах ёстой. Шалганаар гарахдаа анхаарах зүйлс бол цүнхнийхээ захилгаантай захилгаангүй бүх нүх сүвийг шалгаж үзээрэй , шингэн зүйл авч орж болохгүйг мартуузай , хутга зүү тариур гэх мэт эртэй зүйл гар тээшинд авч явахыг хориглоно. Хэрвээ хориотой зүйлс таны гар тээшинд байвал шууд хаях болно.

- Шалганаар гарсны дараа GATE-ээ олох шаардлагатай. Энэ нь таны онгоцны билет дээр бичээстэй байгаа эсвэл анх харж байсан дэлгэц дээр бичээстэй байгаа. GATE-ээ мэдээд авчихсан бол олохоор маарш.

- GATE-ээ олоод оччихсон бол хүлээгээд суух л үлдэж дээ. Хүлээж байхдаа DUTY FREE-гээр зочлоорой.

Дээрх зарчимын дагуу явсаар би онгоцондоо сууж чадсан юм.

Онгоцонд баримтлах хэд хэдэн дүрэм :

1. Сэрүүхэн байдаг учраас өмд цамц өмсвөл зүгээр. Эсвэл үйлчлэгчээс нь нөмрөх зүйл аваарай.

2. Тээргүй санагдахгүй байвал бүсээ тайлах хэрэггүй. Учир нь чамайг унтсан хойно агаар муудаж онгоц донсолж магадгүй шүү дээ.

3.Бүх зүйл үнэгүй , чи аль хэдийнээ бүх төлбрийг хийчихсэн учир нэрэлхэх хэрэггүй ундаа уу , ваян уу , үнэхээр өлсөж байвал дахин хоол байна уу? гэж асуусан ч болно.

Онгоцноос буусны дараа "immigration" гэх гарцаар гараад ачаагаа авна. Хэрвээ та ачаагаа авах ёсгүй бол "immigration"-р гараад л болох нь тэр дээ.

Өнөөдрийнхөө нийтлэлийг энэ хүртэл бичээд өндөрлий. Хэтэрхий урт байвал залхуутай санагдана шүү дээ. Дараагийн нийтлэлүүдээрээ илүү сонирхолтой, шинээр мэдэж авсан , охидууддаа хэлэхгүй л бол гар загтнаад байгаа зүйлсээ бичих болно оо.

http://www.mongoljingoo.mn/